Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн ААНБ-уудын цас цэвэрлэгээний байдалд хяналт хийлээ.

2016.11.19-ний өдрийн хяналт
Нийслэлийн Засаг даргын 2016.11.17-ны А/797-р “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дэд даргын өгсөн чиглэл, ТЗУГ-ын даргын баталсан шуурхай үүргийн дагуу А/797 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар 1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбооны орчин тойрны 50 метр хүртэлх зайд байршиж буй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, орц, хаалганы үүд, шат, довжооны цасыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээр цэвэрлүүлж, иргэд халтиргаа, гулгааны улмаас гэмтэж, бэртэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд өдөр тутам хяналт тавьж, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Сарантуяа, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг нар 2016.11.18, 19-ний өдрүүдэд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбооны орчин тойрны 50 метр хүртэлх зайд байршиж буй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, орц, хаалганы үүд, шат, довжооны цасыг цэвэрлэсэн байдалд хяналт хийлээ.
Хяналтанд 5 сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, 2 шатахуун түгээх станц, Нацагдоржийн төв талбай, хүнс худалдааны 13, нийт 20 газар хамрагдлаа. Тухайн газрууд орчны 50 м хүртэлх талбайн цасыг цэвэрлэх ажлыг хийсэн байна.
2016.11.21-ний өдөр:
2016.11.21-ны өдөр цас цэвэрлэгээний байдалд Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяндэлгэр хяналт тавьлаа. Хяналтанд 5 газар хамрагдлаа. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 139-р цэцэрлэгийн гадна талбай, Эрүүл мэндийн нэгдэл, Нацагдоржийн талбай, Наран рестораны урд талбай, Хэрлэн автозогсоолын талбай зэрэг газрууд 50 м хүртэлх талбайн цасыг цэвэрлэх ажлыг хийсэн байна.
Багануур дүүргийн “АВТОЖИМ” ОНӨААТҮГ-аас 2016.11.17-18 өдрүүдэд халтиргаа, гулгаа үүсэж, осол аваараас урьдчилан сэргийлж “Мянганы замын Хурд сааруулагчаас 3-р хорооны Капитал банктай автобусны буудал, 25-н автобусны буудал, 4-р хорооны автобусны зогсоол, урд талын уулзвар, холбооны урд тал, Бага гутайн уулзвар, Ирвэсийн уулзвар, ЭМНэгдэл, Соронз барны урд тал, 4-н бэрх дэлгүүр, ахиц-1 уулзвар, Тогос уулын уулзвар, 1-р хороо Хуцаа, Сургалтын задгайн хурд сааруулагч, байрнуудын орц,гарц” зэрэг газруудад 3 тонн цас цэвэрлэгээний бодис цацсан байна. Мөн 19-ний өдөр төв зам болон 4 замын уулзвар, туслах замуудад 3 тонн бодис цацаж арга хэмжээ авсан байна. Дүүргийн хэмжээнд явган хүний зам талбай 26840 м2, байрны дундах зогсоол 14385.6 м2 талбайн цасыг цэвэрлээд байна. Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар 90 ААНБ, байгууллагыг хамруулан цас цэвэрлэх талбайн хуваарийг ЗАА гаргасан байна.
4

Subscribe to Comments RSS Feed in this post

One Response

  1. ААНБ хороод бүр гадна талбайн цас мөсөө тогтмол цэвэрлэн аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.

Leave a Reply