Мэдэгдэл хүргүүллээ.

БАГАНУУР ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ, СӨХ-Д, ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, НАРЫН АНХААРАЛД:
Монгол улсын нийт нутгаар Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч их хэмжээний цас орж, зам талбайд халтиргаа, гулгаа үүсч хүн болон автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.
Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын 2016.11.17-ны А/797-р “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг ханган байгууллагынхаа орчин тойрны 50 метр хүртэлх зайд байршиж буй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, орц, хаалганы үүд, шат, довжооны цасыг тогтмол цэвэрлэж, халтиргаа, гулгааны улмаас гэмтэж, бэртэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллан дүн мэдээг баримтжуулан тус хэлтэст долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 12.00 цагт buya_net@yahoo.com
e mail хаягаар ирүүлж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.
Харилцах утас: 70212065 99287236
Хэрвээ энэхүү мэдэгдэл, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг урьдчилан анхааруулъя.НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ
logo1