Багануур дүүргийн 241-р цэцэрлэгт “ЗӨВЛӨН ТУСЛАЯ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Шинээр үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХэлтсийн даргын баталсан “Зөвлөн туслая” хөтөлбөрийн хүрээнд 241-р цэцэрлэгийн эрхлэгч ажилтан албан хаагч нийт 18 хүнд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Сарантуяа, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг нар хамтран “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Эрүүл ахуйн тухай” хуулиуд, “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн дүрэм” болон 3.6 кодтой Цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгааллыг шалгах хяналтын хуудас”, 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”, “Хэрэглэгчийн хяналтыг хуудсыг сурталчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харилцан ярилцлаа.
241-р цэцэрлэгийн хуулийн сахин мөрдөлт дээшилж, үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах мэдлэгтэй болж, бүртгэлт хөтөлгөөг сайжруулах мэдлэгийг өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.
tse2