Дотоод аудит-2016 уламжлалт спорт тэмцээн боллоо

2     3
4
8

56

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар, Нийслэл, дүүргийн Дотоод аудитын албадын дунд “Дотоод аудит-2016” спортын уламжлалт тэмцээн 5 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт болж өнгөрлөө.

Энэ жилийн тэмцээнийг өнгөрсөн жилийн тэмцээний цомын эзэн Налайх – Багахангай дүүргийн дотоод аудитын албад амжилттай зохион байгууллаа.

Байгууллага хамт олныг биеийн тамир, спортоор хичээллүүлж бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, баг хамт олны эвсэг, бүтээлч харилцааг бүрдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь тус тэмцээний зорилго юм.

Тэмцээнд нийт 6 баг, 60 тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн 4 төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Сагсан бөмбөгийн төрөлд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар нэгдүгээр байр, Хан-Уул дүүрэг – Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албадын хамтарсан баг хоёрдугаар байр; гар бөмбөгийн төрөлд Нийслэлийн Дотоод аудитын алба нэгдүгээр байр, Чингэлтэй дүүрэг – Багануур дүүргийн Дотоод аудитын албадын хамтарсан баг хоёрдугаар байр; дартсын төрөлд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар нэгдүгээр байр, Чингэлтэй дүүрэг – Багануур дүүргийн Дотоод аудитын албадын хамтарсан баг хоёрдугаар байр; ширээний теннисийн эрэгтэй төрөлд Хан-Уул дүүрэг  – Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албадын хамтарсан баг нэгдүгээр байр, Чингэлтэй дүүрэг – Багануур дүүргийн Дотоод аудитын албадын хамтарсан баг хоёрдугаар байр; ширээний теннисийн эмэгтэй төрөлд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар нэгдүгээр байр, Нийслэлийн Дотоод аудитын алба хоёрдугаар байр тус тус эзлэв.

Багийн нийлбэр дүнгээр Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын баг нэгдүгээр байр эзэлж, тэмцээний “Дотоод аудит” шилжин явах цомын эзэн боллоо.

About Дотоод Аудитын алба

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.