Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэг болгоцгооё уриан дор үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “НЭГ САНААЧИЛГА-НЭГ АЖИЛ” аяны хүрээнд зохион байгуулсан “НАМАЙГ СОНСООЧ” захидлын уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг ДЗОУБ БАГАНУУР ОНХХ болон манай төвийн хамт олноос шагнаж урамшуулан талархал илэрхийллээ.
Захидлын уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдээ цаашдын хичээл сурлаганд нь өндөр амжилт хүсэн ерөөе.