Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2-р хуралдаан 11 дүрээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

20161110_123051 20161110_123007

Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2-р хуралдаан 11 дүрээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Өнөөдрийн хурлаар нийт 5 асуудлыг хэлэлцсэн юм. ИТХ-ын хуралдааны дэг, ИТХ-ын ажлын хороодын ажиллах журам шинэчлэн, бүрэлдэхүүн хэлэлцэх тухай 2016 оны төсвийн тодотгол, Төрийн дээд шагналд дэмжих, Төлөөлөгчдийн ээлжит бус 2 дугаар хуралдааны тов тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 2016 оны төсвийн тодотголыг ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг танилцууллаа.  Төрийн дээд шагналд гурван иргэний материал ирсэнийг Нийслэлд уламжилхаар болсон байна. Төлөөлөгчдийн ээлжит бус 2 дугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.