22-р байранд фасад засвар хийлээ

still0927_00002Дүүргийн 22-р байр дулаан алдалт ихтэй, хүйтэн байдаг гэдгийг оршин суугчид хэлдэг. Иргэдийн энэ хүсэлтийн дагуу 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн 226,5 сая төгрөгийн хөрөнгөөр 22-р байранд фасад засварыг “Экструд констракшн” ХХК хийж дуусаад байна. Өнөөдөр техникийн  комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр тус байрны дулаан алдалт буурч, хотын өнгө үзэмж сайжрах юм. Иргэдийн хүсэлтийг ажил хэрэг болгож дулаахан ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн төр захиргааны байгуулагад  иргэд талархал илэрхийлж байна.

Leave a Reply