Урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Улсын Ерөнхий байцаагчийн 01/08 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх, хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийлээ.
Багануур дүүрэгт үйлдвэрлэсэн болон худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор лабораторид нийт 139 дээж шинжлэгдсэн бөгөөд сорилтын дүнгээр стандарт, чанарын шаардлага хангаагүй үзүүлэлт илрээгүй байна. Багануур дүүргийн Захирагчийн ажлын албанаас тодорхой байршилд төмс хүнсний ногооны ил задгай худалдаа явуулах зөвшөөрлийг олгож, худалдаа эрхлэгчидтэй гэрээ хийсэн байна. Шалгалтад төмс, хүнсний ногооны худалдаа эрхлэгч 16 иргэнийг хамруулан шалгалаа. Шалгалтын явцад 21 зөрчлийг илрүүлж, арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 1-г гарган хүргүүллээ. Жимс, хүнсний ногооны 92 дээжийг МХХ-ийн лабораторид шинжлүүллээ. Сорилтын дүнгээр стандарт, чанарын шаардлага хангаагүй сорьц илрээгүй байна.Сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт 9-г гарган хүргүүллээ.
nogoo

Leave a Reply