Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт хийлээ.

“Архигүй хэрэглээ-аюулгүй орчин” сэдэвт 1 сарын аян, Багануур дүүргийн Засаг даргын сар бүрийн 20-ны өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх 2013 оны А/166 дугаар захирамжийн хэрэгжилтийн байдалд тус хэлтсийн улсын байцаагч нар, Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтыг архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 8 объектод хийлээ. Шалгалтаар согтууруулах ундааг бүрэн битүүмжилж хаалтаар хаагаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөж хэвшээгүй, архи, согтууруулах ундааны чанар аюулгүй байдлыг шаардлага хангасан тухай сорилтын дүн, улсын байцаагчийн дүгнэлт хангалтгүй 2 газар байсанд мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.
Хууль бусаар үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт худалдаалсан зөрчил илрээгүй байна.
14453970_10210316936982479_1724577830_o

14453984_10210316937942503_1617118330_o

arhi-1

arhi-2

Leave a Reply