“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналт, эцэг эхийн оролцоо, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Багануур дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, эцэг эхийн зөвлөлийн гишүүд, тогооч нарыг хамруулан “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналт, эцэг эхийн оролцоо, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 13 аж ахуйн нэгжийн 32 хүнийг хамруулан улсын байцаагчдын бэлтгэсэн “Хоолны хордлого, хордлогот халдварын тухай, хүнсний бүтээгдэхүүнээс дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Хоол хүнсний чанар аюулгүй байдалд тавих дотоодын хяналт” сэдвээр мэдээлэл өгч, гарын авлага, зөвлөмжийг өгч, харилцан ярилцлаа.
dsc_9197

Leave a Reply