Дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

14324198_1105985546154584_8206566421497749796_oДүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн эхэнд нийслэлийн хөрөнгө “Сэнх” ХХК гүйцэтгэж буй ус дулаан дамжуулах төвийг ажилтай танилцсан юм.  Гэр хороололд ус дулаан дамжуулах төв барих ажлыг энэ оны 6 дугаар сараас эхлэсэн бөгөөд ажлын явц 90 хувьтай байна. Ус дулаан дамжуулах төвийг барьснаар гэр хорооллын айл өрхүүд найдвартай, төвлөрсөн халаалт, халуун хүйтэн усаар хангагдах боломж бүрдэх юм.

14305449_1105985916154547_7995859270999335386_o

Харин дараагийн очсон газар бол 5 дугаар хорооны Нарийний 19 дүгээр гудамжинд шинээр х барьж буй  худгийн ажил байлаа.  Дүүргийн 4,5-р хороонд шинээр барьсан 6,44 км хатуу хучилттай замын ажлын траст өртсөн Их гүн, Бага гүн хэсгийн худаг усны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 5 дугаар хорооны Нарийний 19 дүгээр гудамжинд шинээр худаг барьж байна. Ажлын явц 60 хувьтай бөгөөд 9 дүгээр сарын 20-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

14324301_1105986109487861_2435773721483199253_o2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 4,5 хороонд баригдаж буй бага сургуулийн ажлын явцтай ч мөн танилцсан юм.  Иргэдийн санал дээр үндэслэн бага сургууль барих ажил эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр ” Мөнхийн үргэлжлэл” ХХК ажиллаж байна.

Нийслэлийн 165,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн нийт 28 байршилд 2900 мкв талбайд зам засвар нөхөөсийн  ажлыг “Өргөн говь” ХХК гүйцэтгэж ажил дуусаад байна. Түүнчлэн дүүргийн 4,5-р хорооны иргэдийн саналыг үндэслэн ЖДҮДТөвөөс Ахмадын хороо хүртэлх 100метр замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засварлах ажлыг “Багануур Азза” ТӨХК гүйцэтгэж байна.

Leave a Reply