Сугалааны тохирлын мэдээ

   Өчигдөр буюу 2016 оны 9-р сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 15 дахь удаагийн тохирол шинэчилсэн журмын дагуу амжилттай явагдлаа
Энэ удаагийн тохиролд  2016 оны 8 дугаар сарын 1-нээс 8 сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2016 оны 9-р сарын 17-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн   6,824,544 баримт хамрагдсанаас
• 4 сая төгрөгийн 5
• 500 мянган төгрөгийн 63
• 100 мянган төгрөгийн 644
• 20 мянган төгрөгийн  6181 баримт тохиролд таарч,  азтангууд тодорлоо.