“Хөршийн өдөр”-ийг дүүргийн 5 хороонд зохион байгууллаа

14379964_1109246052495200_42056577938278540_oНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, хорооны оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Хөршийн өдөр” арга хэмжээг дүүргийн 5 хороонд амжилттай зохион байгууллаа. Хөршийн өдөр арга хэмжээг 2 дахь жилдээ ИТХ-ын ажлын алба, ЗДТ, Цагдаагийн хэлтэс, Хороод хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд хөршийн хяналтын бүлэг, хороодын байцаагчид хэрхэн ажилласан ажлаа дүгнэж цаашид яаж ажиллах талаар санал солилцлоо. Хөршийн хяналтын бүлэг ажиллаж эхэлсэнээр ахуйн хүрээний гэмт хэрэг буурч байгааг цагдаагийн хэлтэс мэдээллээ. Жишээ нь дүүргийн 1-р хороонд  2015 оны 9 дүгээр сарын байдлаар  захиргааны зөрчил 761 гарч байсан бол 2016 оны 9 дүгээр сард 176 болж буурсан байна. Мөн “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд ИТХ-ын ажлын алба, Цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулсан ” Шилдэг хөршийн холбоо” уралдаанд шагналт байр эзэлсэн 2-р хорооны “Уурхайчин” бүлэг, 4-р хорооны “Амар тайван” хөршийн бүлэг, 2-р хорооны “Уурхайчин” хөршийн бүлгийн гишүүн Д.Цэнгэлмаа нарт шагналыг гардуулан өглөө. Хөршийн өдрийн арга хэмжээний үеэр “Хөршийн хяналтын бүлэг”-ийг бүртгэж, хөршүүд бүлэг болон нэгдэх ач холбогдлыг сурталчлах, цааш түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд, хөршүүдийн бүлгийн дунд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгч ажилласан байна.

14311265_1109245722495233_4769401139077184273_o

14425307_1109245775828561_8322983450026303320_o

14379658_1109246342495171_3950335234763921656_o