Насан туршийн боловсролын төвийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

14258222_1105914412828364_4451492366920250085_oБагануур дүүргийн Насан Туршийн Боловсролын төв нь 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд Насан Туршийн Боловсролын төв нь 42 сурагчтай 9 багш, 3 цагийн багш ажиллаж байна. Дүүргийн төр захиргааны байгууллагаас Насан Туршийн Боловсролын төвийн засвар тохижилтонд зориулж 1,100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэнээр сурагчдын ая тухтай орчинд сурч боловсорч хөгжих боломж бүрдэж байгаад багш сурагчид, эцэг эхчүүд баяртай байгаагаа нээлтийн үеэр илэрхийллээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн удирдлагууд оролцож сурагчдад сурлагын амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр багш Л.Дэлгэрцэцэг боловсролын газрын “Багшийн алдар” тэмдэгээр Сургалтын менежер Б.Оюунчимэг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа.