“Цахим татварын мэдээллийн систем”- татварын тайлан илгээсний дараа тайлан засварлах, тайлангийн хугацаа сунгах болон хоцорсон тайлан илгээх гарын авлага

E taxТатвар төлөгч та татварын тайлангаа “хадгалсан” төлөвт оруулсны дараа хадгалах, илгээх боломжтой бөгөөд илгээгдсэн тайлан гэдэг нь татварын тайлангийн “илгээх” товчийг дарснаар шалгууруудыг амжилттай давж “Амжилттай илгээгдлээ” мессеж гарсан илгээсэн, хуваарилсан, шалгаж байгаа, дахин хуваарилсан, хүлээн авсан, ТТ рүү буцаасан төлөв бүхий тайлангуудыг хэлэх юм. Иймээс тайлангийн төлвийг ямагт хянаж байх хэрэгтэй.

Тайлант хугацааны дотор болон дараа татварын албанд илгээгдсэн тайланг хэрхэн засварлах тухай тайлбарлах болно. “Хуулийн хугацаа эхлүүлнэ үү”, “Хуулийн хугацаа сунгасан” төлөвтэй тайлангуудыг илгээгдээгүй тайлан гэж үзэх юм. Мөн эдгээр төлөвтэй тайлангуудыг хадгалах, илгээх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Доорх заавар ёсоор “хадгалсан” төлөвт оруулсны дараа хадгалах, илгээх боломжтой юм. Эдгээр илгээгдсэн тайлангуудыг засварлан дахин илгээх 2 арга байна.

ТАЙЛАНГИЙН ТӨЛВҮҮД ТАЙЛАНТ ХУГАЦАА ДУУСААГҮЙ ТАЙЛАНТ ХУГАЦАА ДУУССАН
1 Илгээсэн Шууд “хадгалах” товчийг дарж “хадгалсан” төлөвт оруулсны дараа тайланг бөглөж илгээнэ. “Тайлан засварлах хүсэлт” гаргаж хугацааг сунгуулсны дараа засварлана.
2 Хуваарилсан
3 Шалгаж байгаа
4 Дахин хуваарилсан
5 Татвар төлөгчдөд буцаасан
6 Хүлээн авсан “Тайлан засварлах хүсэлт” гаргаж хугацааг сунгуулсны дараа засварлана.

1.ХҮСЭЛТ ГАРГАХГҮЙ ТАТВАРЫН ТАЙЛАН ЗАСВАРЛАХ

Хүсэлтгүйгээр засварлах боломж бүхий тайлант хугацаа нь дуусаагүй илгээсэн, хуваарилсан, шалгаж байгаа, дахин хуваарилсан, ТТ-д буцаасан төлөвтэй тайлангуудыг “хадгалах” товч дарснаар татварын албанд илгээгдсэн тайланг устгах үйлдэл хийгдэнэ. Иймээс энэхүү үйлдлийг санамсаргүй хийсэн тохиолдолд таны тайлан татварын албанд илгээгдэхгүйг анхаарна уу.
Мөн Татварын алба таныг хэдэн удаа тайлан засварласан ямар дүнгээр өөрчилсөн гэх мэт мэдээллүүдийг хянах боломжтой юм.

2.ТАЙЛАН ЗАСВАРЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ

Тайлант хугацаа дууссан дараагийн тайлант хугацаа эхлээгүй бол таны тайлан “Татварын тайлан” үндсэн цэсний “Тайлан тушаах” дэд цэсний жагсаалтад харагдана. Тайлант хугацаа дууссан дараагийн тайлант хугацаа эхэлсэн бол таны тайлан “Татварын тайлан” үндсэн цэсний “Тайлангийн түүх” дэд цэсний жагсаалтаас харагдана.

Та дээрх хүснэгтийн дагуу 1.тайлант хугацаа нь дууссан илгээсэн, хуваарилсан, шалгаж байгаа, дахин хуваарилсан, ТТ-д буцаасан төлөвтэй тайлангууд 2.тайлант хугацаа нь дуусаагүй хүлээн авсан төлөвтэй тайлангуудыг засварлахын тулд “Тайлан засварлах хүсэлт”-ийг гаргана.

Тайлан засварлах хүсэлт рүү орохдоо доорх зурганд дүрсэлснээр “Хүсэлт” үндсэн цэсний “Хүсэлт гаргах” дэд цэс рүү дарж орно.

Системийн зураг 1

/Системийн зураг 1-Хүсэлт цэс/

“Хүсэлт гаргах” цэсэн дээр дараад дараах сонголтыг хийж орно.

Системийн зураг 2

/Системийн зураг 2-Тайлан засварлах хүсэлтийг сонгох/

Дээрх зурганд дүрсэлснээр та “Татварын тайлантай холбоотой” хүсэлтийн бүлгийг дарж “Тайлан засварлах хүсэлт”-ийг дарж орно. Та энд нэг зүйлийг анхаарах шаардлагатай хоцорсон тайлангаар “Тайлан засварлах хүсэлт” гаргах боломжгүй.
Хүсэлтийг гаргахдаа доорх маягтыг бүрэн бөглөж “илгээх” товчийг дарна.

Системийн зураг 3

/Системийн зураг 3-Тайлан засварлах хүсэлт бөглөх/

Хүсэлтийн маягтыг дараах алхмуудаар бөглөж илгээнэ.
1. Хүсэлтийн код, нэрийг хянах

Системийн зураг 4

/Системийн зураг 4-Хүсэлтийн код, нэрийг хянах/

Энэхүү хэсгээр та хүсэлтийн код болон нэрийг хянах боломжтой.
Хүсэлтийн код – Энэхүү код нь хүсэлт илгээгдсний дараа үүсч харагдах ба энэхүү код нь цорын ганц давхардахгүй юм. Иймээс шаардлагатай асуудал гарсан тохиолдолд шүүлгэх гол хэрэгсэлт болох юм. Хүсэлтийн нэр – Та ямар нэг байдлаар андуурч өөр хүсэлт гаргахаас сэргийлж хүсэлтийн нэрийг мэдээллэж байгаа юм
2. Хүсэлтийн маягт бөглөх

Системийн зураг 5

/Системийн зураг 5-Тайлан засварлах хүсэлтийн талбарын тайлбар/

Газар хэлтэс – Энд сонгогдсон татварын алба хэлтэс рүү хүсэлт илгээгдэнэ. Мөн энд сонгогдсон албанаас хамаарч тайлан сонгох боломжтой болно. Өөрөөр хэлбэл тухайн сонгосон албан дээр татварын төрлөөр бүртгэлгүй бол тайлан сонгох боломжгүй байна.
Регистрийн дугаар – Регистрийн дугаар автоматаар татагдах ба засах, өөрчлөх боломжгүй юм. Регистрийн дугаар буруу гарч ирж байвал та харъяалагдах татварын албанд шалгуулах шаардлагатай.
Татвар төлөгчийн нэр – Татвар төлөгчийн нэр автоматаар татагдах ба засах, өөрчлөх боломжгүй юм. Татвар төлөгчийн нэр буруу гарч байвал та харъяалагдах татварын албанд шалгуулах шаардлагатай. Татвар төлөгчийн нэр огт гарч ирэхгүй бол та имейл болон утсаа системд заавал оруулах шаардлагатай.
Он – Тухайн хоцорсон тайлангийн оныг сонгоно. Оныг буруу сонгосноор дараагийн утгыг сонгох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл 2013 онд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн бол та 2012 оныг сонгох үед тухайн үед НӨАТ төлөгчөөр бүртгэлгүй байсан тул тайлан сонгох боломжгүй байх юм.
Тайлан – Энд өмнө талбаруудад сонгосон сонголтоос хамаарч харгалзах тайлангууд сонголтод гарч ирнэ. Хэрвээ та алба хэлтсээ зөв сонгосон, оныг зөв сонгосон, хуулийн хугацаагаа зөв сонгосон байхад тухайн тайлан гарч ирэхгүй бол та тухайн төрлийн татварын тайланг илгээгээгүй байна гэсэн үг юм. Иймээс та тайлангийн төлвийг хянаж үзэх шаардлагатай.
Хүндэтгэн үзэх шалтгаан – Энэхүү сонголтод хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байна. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанд алданги тооцох тул энэхүү сонголтыг анхааралтай хийх шаардлагатай.
Тайлбар – Хэрвээ дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанаар тайлан хоцроосон бол та энд тэрхүү шалтгааныг тусгана.
Утас – Таны татварын албанд бүртгүүлсэн утас автоматаар гарч ирэх ба засах, өөрчлөх боломжгүй байна. Хэрвээ таны утас энэхүү талбарт гарч ирэхгүй бол та “Миний мэдээлэл” хэсгээр орж өөрийн утсыг оруулна.
Мэйл хаяг – Таны татварын албанд бүртгүүлсэн мэйл автоматаар гарч ирэх ба засах, өөрчлөх боломжгүй байна. Хэрвээ таны мэйл энэхүү талбарт гарч ирэхгүй бол та “Миний мэдээлэл” хэсгээр орж өөрийн мэйлийг оруулна.
Огноо – Хүсэлт гарсан огноо автоматаар гарна. Энэхүү огноог та засаж, өөрчлөх боломжгүй байна.
3. Тоон гарын үсэг хавсаргах

Системийн зураг 6

/Системийн зураг 6-Хүсэлтэнд тоон гарын үсэг хавсаргах/

Та хүсэлтийг илгээхдээ заавал тоон гарын үсэг болон нууц үгээ заавал оруулна.
Дээрх зурганд дүрсэлснээр “No files selected” гэсэн үг гарч ирж байвал Тоон гарын үсгийн файл сонгогдоогүй байна гэж үзнэ.
4. Файл хавсаргах

Системийн зураг 7

/Системийн зураг 7-Хүсэлтэнд файл хавсаргах/

Тайлан хоцорсон шалтгааныг батлах баримт бичгийг хүсэлтэнд хавсаргах боломжтой байна. Файл excel, pdf, png, jpg төрөлтэй байж болно. Хавсаргасан 1 файлын хэмжээ 5mb-аас, нийт хавсаргасан файлын хэмжээ 100mb-аас хэтрэхгүй байх ёстой.
5. Илгээх

Системийн зураг 8

/Системийн зураг 8-Хүсэлт илгээх/

Энэхүү товчийг дарснаар хүсэлт илгээгдэх ба илгээх үед бөглөсөн утгуудаас шалгалт хийх ба тухайн шалгалтаас хамаарч хариу мессежүүдийг өгнө. Иймээс та хариу мессежүүдийг маш анхааралтай уншиж байх шаардлагатай.
Мессеж доорх зурганд дүрсэлснээр цонхны дээд хэсэгит ногоон эсвэл улаан дэвсгэр дээр харагдана. Ногоон дэвсгэртэй мессежүүд нь үйлдэл амжилттай гүйцэтгэгдснийг илтгэнэ. Улаан дэвсгэртэй мессежүүд үйлдэл амжилтгүй болсныг мэдэгдэнэ.

Системийн зураг 9

/Системийн зураг 9-Хүсэлтийн түүх/

Илгээх товчийг дарсны дараа хүсэлт “Хүсэлт” үндсэн цэсний “Хүсэлтийн түүх” дэд цэсэнд жагсаалтын хамгийн дээр гарч ирнэ.

3.ТАЙЛАНГИЙН ХУГАЦАА СУНГАХ

Тайлан хүлээн авах хугацааг сунгуулах хүсэлт бөглөж амжилттай илгээсний дараа “Хүсэлтийн түүх” жагсаалтаас тухайн хүсэлтийн кодоор нь төлвийг байнга шалгаж байх шаардлагатай. Хүсэлтийн дараах төлвүүд байна.
Хадгалсан
Илгээсэн
Хуваарилсан
Шалгаж байгаа
Дахин хуваарилсан
Хуулийн хугацаагаа эхлүүлнэ үү
Хуулийн хугацаа сунгасан
Төлөв бүрийг тайлбарлая.
1. Хадгалсан-Энэхүү төлөв нь хүсэлтийг илгээж чадаагүй зөвхөн өөр дээрээ хадгалсан байгаа хүсэлтийг хэлнэ.
2. Илгээсэн-Энэхүү төлөв нь хүсэлт татварын албанд илгээгдсэн боловч ямар нэгэн байцаагчид хуваарилагдаагүй хүсэлтийн төлөв юм. Энэхүү хүсэлтийг Татварын улсын ахлах байцаагч дахин хуваарилалт хийж хүсэлтийг шалгаж гүйцэтгэх Татварын улсын байцаагчийг томилох шаардлагатай. Энэхүү төлөвтэй үед татвар төлөгчид тухайн хоцорсон тайлан аль нэг жагсаалтад харагдахгүй юм.
3. Хуваарилсан-Энэхүү төлөв нь Татварын улсын байцаагч хүсэлтийг нь хүлээн авсан боловч шалгаж эхлээгүй байдлыг харуулна. Энэхүү төлөвтэй үед татвар төлөгчид тухайн хоцорсон тайлан аль нэг жагсаалтад харагдахгүй юм.
4. Шалгаж байгаа-Энэхүү төлөв нь Татварын улсын байцаагч хүсэлтийг хүлээн авч тулгах, шалга процесс хийгдэж буйг илтгэх юм. Энэхүү төлөвтэй үед татвар төлөгчид тухайн хоцорсон тайлан аль нэг жагсаалтад харагдахгүй юм.
5. Дахин хуваарилсан-Энэхүү төлөв нь ямар нэг байдлаар анх хуваарилсан Татварын улсын байцаагч хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон үед өөр Татварын улсын байцаагчид дахин хуваарилалт хийсэн тухай мэдээллэх юм. Энэхүү төлөвтэй үед татвар төлөгчид тухайн хоцорсон тайлан аль нэг жагсаалтад харагдахгүй юм.
6. Хуулийн хугацаагаа эхлүүлнэ үү-Энэхүү төлөв нь Татварын улсын ахлах байцаагч хугацаагаа эхлүүлэхийг зөвшөөрснийг мэдээллэнэ. “Хуулийн хугацаагаа эхлүүлнэ үү” төлөвт орсон хүсэлт рүү ”Хүсэлтийн түүх” жагсаалтаас хүсэлтийн нэр дээр дарж ороход таны гаргасан хүсэлт харагдах ба тэрхүү хүсэлтийн маягтын доор дараах байдлаар төлвүүдийн жагсаалт харагдана.

Системийн зураг 10

/Системийн зураг 10-Хүсэлтийн төлвийн жагсаалт/

Дээрх зурган дээр дүрсэлтсэн цэнхэр өнгөтэй төлвүүдийн нэр дээр дарж холбогдох мэдээллүүдийг хянах боломжтой байна,
7. Хуулийн хугацаа сунгасан-Дээрх “Хуулийн хугацаагаа эхлүүлнэ үү” төлвөн дээр дарахад дараах цонх гарч ирнэ.

Системийн зураг 11

/Системийн зураг 11-Хугацаа сунгах/

Дээрх зурганд дүрсэлснээр цонхонд байгаа “Хуулийн хугацаа эхлүүлэх” ногоон товчийг дарснаар “Хуулийн хугацаа сунгасан” төлөв рүү шилжиж тайлан шивэх боломжтой болно. Энэхүү товчийг дарснаас хойш 24 цагийн дараа сунгасан хугацаа дуусч тайлан шивэх боломжгүй болохыг анхаарна уу.

4.ТАЙЛАНГ ЗАСВАРЛАХ, ИЛГЭЭХ

Дээрх 2 бүлэг сэдвээр “Тайлан засварлах” хүсэлтийг “Хуулийн хугацаа сунгасан” төлөвт орсны дараа тухайн тайланг Тайлангийн түүх, Тушаах тайлан жагсаалтаас засварлах илгээх боломжтой болно.
Хуулийн хугацаагаа эхлүүлсний дараа тухайн тайлан дээрээ заавал дүн бөглөхгүйгээр үйлдэл хийхгүйгээр “хадгалах” товчийг шууд дарахыг анхаарна уу.

Системийн зураг 12

/Системийн зураг 12-Тайлангийн түүх жагсаалт/

Та дээрх зурганд дүрсэлсэн “Тайлангийн түүх” жагсаалтын дээр байрлах Тайлант хугацааг анхааралтай хянаж зөв огноогоо сонгохыг анхааруулж байна. Мөн зөвхөн “хадгалсан” төлвөөс тайланг хадгалах, илгээх боломжтойг анхаарна уу. “Хуулийн хугацаагаа эхлүүлнэ үү”, “Хуулийн хугацаа сунгасан” төлөвтэй тайлан хадгалах, илгээх боломжгүйг анхаарна уу.