Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын ажлын 2013 оны эхний хагас жилийн товч мэдээ

MTA_logoТатварын хяналт шалгалтыг борлуулалтын орлогын хэмжээ, татвараа хугацаанд нь төлөөгүй, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан гаргаагүй, шалгалтанд хамрагдах хугацаа болсон, татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй зэрэг эрсдлийн шалгуур үзүүлэлтэд тулгуурлан 2013 онд 90 аж ахуйн нэгж, 20 иргэн нийт 110 татвар төлөгчийг ЭУ¹01 маягтаар, өргөдөл, хүсэлт, хөндлөнгийн мэдээллийн дагуу 20 аж ахуйн нэгж, 5 иргэн нийт 25 татвар төлөгчийг нийт 135 батлуулсныг үндэслэн татварын хяналт шалгалтын график боловсруулан хэлтсийн даргаар батлуулан ажиллаж байна.
2013 оны эхний хагас жилд шалгавал зохих нийт 56 аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, олон нийтийн байгууллага, салбар, 11 иргэн шалгахаас 58 аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, олон нийтийн байгууллага, 11 иргэнд хэлтсийн даргын баталсан хяналт шалгалтын томилолтын дагуу шалгаж шалгалтаар нийт 933406.2 мян.төг-ийн зөрчил илрүүлэн 47382.7 мян.төг-ийн нөхөн татвар, 41165.2 мян.төг-ийн хүү, торгууль нийт 88777.9 мян.төг-н төлбөр ногдуулсан байна.

Leave a Reply