Нийслэлийн удирдлагууд Багануур дүүрэгт ажиллалаа

14107888_1091785904241215_3376744845900114110_oНийслэлийн болон дүүргийн Засаг даргаас хүн мал амьтныг малын гоц халдварт өвчин болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гарсан. Энэхүү ажлын хүрээнд 8 дугаар сарын 1-нээс Хэрлэн шалган бүртгэх товчоон дээр Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Мэргэжлийн хяналтын хэлтэс, мал эмнэлэг хамтран 24 цагийн хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Тэгвэл өнгөргч амралтын өдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн онцгой байдлын газрынн дарга хурандаа Н.Уламбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяа тэргүүтэй ажлын албаныхан дүүрэгт ажиллаж Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт, ариутгал халдваргүйтгэлийн ажил хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хэрлэн авто товчоон дээр Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар ажиллаж тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд тарваганы арьс, түүхий эдийг илрүүлэх үзлэг хийж, өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтанд 5631 тээврийн хэрэгсэл, 12564 зорчигчид хамрагдаад байна. Хяналт шалгалтаар тарвагатай холбоотой 1 зөрчил илрүүлсэн бөгөөд Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээгүй мал тээвэрлэсэн 16 зөрчил илрүүлжээ. Зарим сумдад шүлхий өвчин гарсантай холбоотойгоор ариутгал халдваргүйтгэл, хяналт шалгалтыг сайтар хийх, Багануур дүүрэг болоод УБ хотруу өвчлөл оруулалхгүй байх холбогдох албаныхан хариуцлагаа өндөрсгөж ажиллах хэрэгтэй гэдгийг нийслэлийн удирдлагууд холбогдох албаныханд санууллаа. Зүүн аймгаас УБ хотруу орж буй мал мах Багануур дүүргийн хэрлэнгийн товчоогоор дамжин өнгөрдөг учраас өндөр хариуцлага хүлээсэн газар шүү гэдгийг ч анхаарууллаа.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцсэн хяналтын цэг буюу ариутгалын пост тун удахгүй ажиллана

14125034_1091786007574538_7523047113201546187_oМал амьтны гоц халдварт өвчин гарсан үед зүүн аймгуудаас Багануур, Улаанбаатар хотруу Багануураас Зүүн аймгуудруу өвчлөл оруулахгүй байхад  дүүргийн “Хэрлэн” АТШБ товчоо чухал үүрэгтэй газар. Одоогийн байдлаар “Хэрлэн” товчоогоор дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйтгэлийг гар аргаар хийж байна. Тэгвэл тун удахгүй Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцсэн хяналтын цэг буюу ариутгалын пост ажиллахад бэлэн болоод байна.

Мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэг нь тоног төхөөрөмжийн хувьд нь мал эмнэлгийн гараар хийдэг ариутгалыг орчин үеийн автомат төхөөрөмжинд шилжүүлснээрээ онцлог. Энэ нь улсдаа анхдагч бөгөөд Улаанбаатар хотын 22-ийн товчоон дээр энэ төрлийн ариутгал хийгдэж байгаа юм байна.