Цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл 90 хувьтай байна

14047324_1088405564579249_1140272999372280022_oХичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ хичээлийн жил дүүрэгт төрийн өмчийн 8 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах бөгөөд цэцэрлэгүүдийн бэлтгэл 90 хувийн биелэлттэй байна. Харин бүртгэл 8 дугаар сарын 22-ноос эхэлсэн бол өнөөдрөөр дуусч байна. Дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдээ 100  хувь хамруулж байгаа гэдгээрээ нийслэлийн бусад дүүргүүдээс давуу талтай хүүхдүүдийн бүртгэл дээр ямар нэг маргаан зөрчил гараагүй гэдгийн цэцэрлэгийн удирлагууд хэлж байна. Харин хүүхдийн хоолны мах ногоог дүүргийнхээ тариаланчид, малчдыг дэмжиж дүүргээсээ нийлүүлэх бодлого барьж  байна. 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт 9-р сарын 1-ндээ болох бөгөөд ЕБС-уудын нээлт нэгдсэн журмаар Д.Нацагдоржийн талбайд 08:00-08:30 цагийн хооронд болох бол цэцэрлэгүүд цэцэрлэг тус бүр дээрээ 08:30-09:00 цагийн хооронд болох юм байна.