Зорилтот бүлгийн 70 хүүхдэд хичээлийн дүрэмт хувцасны дэмжлэг үзүүллээ

14125727_1088343537918785_2248125467160472752_oБагануур дүүргийн Засаг дарга түүний ажлын албанаас хичээлийн шинэ жилийг тохиолдуулан жил бүр зорилтот бүлгийн өрхийн сурагчдад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил ЗДТГ, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран Баганууртаа үйлдвэрлэсэн хичээлийн дүрэмт хувцасыг зорилтот бүлгийн өрхийн 70 сурагчдад өглөө. Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв энэ хичээлийн жилээс бага ангийн сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна. Дүрэмт хувцасны хувьд чанартай, үнэ хямд юм байна. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хичээлийн шинэ жил эхлэж буйг тохиолдуулан зорилтот бүлгийн өрхийн 3 хүүхдэд дүрэмт хувцасны дэмжлэг үзүүллээ. Шинэ хичээлийн жилдээ идэвх чармайлттай сурлага спортын өндөр амжилт  нийт хүүхдүүддээ хүсэн ерөөе.