Төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналтыг хийлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөөвлөгөөнд тусгагдсаны дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох газруудад шалгалтын дүнг танилцуулан шийдвэр гаргуулах зорилгоор нийт төрийн өмчийн 3 сургууль, 8 цэцэрлэг, тэдгээрийн 3 салбар нэгж хамрагдаж, дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийг 100% хамруулан шалгалтыг хийв.
Шалгалтын явцад сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад цэвэрлэгээ үйлчилгээ бүрэн дуусмагц холбогдох мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх, ариутгал, цэвэрлэгээний бодисын нөөцийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, дотоод хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Цаашид авах арга хэмжээний санал бүхий хяналт шалгалтын танилцуулгыг дүүргийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын холбогдох хэлтэст тус тус хүргүүлэв.
Шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт 2, 16 заалт бүхий албан шаардлагыг үйлдэн хүргүүллээ.
20160823_102242

20160823_103045