Ил задгай худалдаанаас ХЭРЭГЛЭГЧ ТА татгалзаарай.

Шинэ ургацын хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон мах, сүү, айраг, цагаан идээг зөвшөөрөлгүй гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаалах зөрчил сүүлийн үед ихээр гарч байгаатай холбогдуулан дараахь зөвлөмж, анхааруулгыг ХЭРЭГЛЭГЧ ТА бүхэндээ хүргэж байна.
Иргэн та “Хүнсний тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд заасны дагуу үүргийнхээ дагуу:
1.Худалдан авах гэж буй хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь гарал үүслийн гэрчилгээтэй байгаа эсэхийг нягтлах
2. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлт, лабораторийн сорилын дүнтэй эсэх
3. Хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэх
4. Зориулалтын сав баглаа боодолд хүнсний бүтээгдэхүүнийг савласан эсэх
5. Худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй жин хэмжүүр нь баталгаажилттай эсэхийг шалгаж, шаардах эрхтэй бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ил задгай зөвшөөрөлгүй цэгт худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаарай.
зураг 1