Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

duureg04142016-2017 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл  26-ний өдрийг дуустал цэцэрлэг бүр дээрээ явагдана. Дүүргийн хэмжээнд энэ жил 8 цэцэрлэгт 2540 хүүхэд буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүд 100 хувь хамрагдана. Хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээг 8 дугаар сарын 22-30-ны хооронд цэцэрлэг бүр дээр нь авах юм. 2016.08.22-нд 131-р цэцэрлэг, 8 дугаар сарын 23-нд 132-р цэцэрлэг, 8 дугаар сарын 24-нд 138-р цэцэрлэг, 8 дугаар сарын 25-нд 139-р цэцэрлэг, 8 дугаар сарын 26-нд 142-р цэцэрлэг, 8 дугаар сарын 29-нд 193-р цэцэрлэг, 8 дугаар сарын 30-нд 235,194-р цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд цагаан хорхой, шээс, арьс харшлын шинжилгээндээ хамрагдах юм. Хамран сургах тойргийн хувьд өнгөрсөн жил хичээллэж байсан цэцэрлэгүүддээ явж болох бөгөөд шинээр баригдаж буй 241-р цэцэрлэг ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл хамран сургах тойргийн хувьд бага зэрэг өөрчлөлт гарж магадгүй гэдгийг ажлыг хариуцаж буй албанбхан хэлж байна. Бүртгүүлэхээр ирэхдээ тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ, 4 хувь цээж зураг болон эцэг эхийн иргэний үнэмлэх гэсэн материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна.