2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал дээр Багануур дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар

                             Товч агуулга Хугацаа Гүйцэтгэх газар хэлтэс,нэгж
1 Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийн судалгааг гарган нэг бүрчлэн хянан шалгаж,зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг  журмын дагуу шийдвэрлэн зохих  арга хэмжээг яаралтай авах. 14 Мэргэжлийн хяналтын хэлтэс,                         Өмч, газрын харилцааны алба
2 Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, үйл явцыг тогтмол хянах, батлагдсан төсвийн дагуу явагдаж байгаа эсэхэд онцгой анхаарал хандуулах. 14 Тамгын газрын дарга П.Баттүшиг                     Засаг даргын орлогч Т.Отгонболд
3 Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэнгийн товчооны үзлэг шалгалтыг Засаг даргын захирамжийн дагуу хийх, хяналт  тавих, үйл ажиллагааг эрчимжүүлэх/ Мал эмнэлэгтэй хамтрах/ 14 Цагдаагийн хэлтэс,                                          Онцгой байдлын хэлтэс,                         Мэргэжлийн хяналтын алба,
4 БНД-ийн төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангахад онцгой анхаарч ажиллах. 14 Татварын хэлтсийн дарга Ц.Гэрэлцэцэг
5 Дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах, засвар үйлчилгээг шуурхай хийх. 14 Хот тохижилтын дарга н.Батнасан,                      Захирагчийн ажлын алба
6 Дулааны улиралд нь багтааж ус,дулааны урсгал засварын ажлыг цаг хугацаанд нь дуусгах. 14 Багануур-Ус НӨҮГ-ЫН дарга М.Буддорж  БН Дулааны станцын дарга Б.Жаргалсайхан
7 Авто замын засварын ажлыг яаралтай эхлүүлэх / АЗЗА-тай холбогдож хамтарч ажиллах/ 14 Захирагчийн ажлын алба
8 Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах 14 Боловсролын хэлтэс, Нийгмийн хэлтэс