Багануур дүүргийн баяр наадмын үед үйл ажиллагаа явуулах Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Эрсдлээс сэргийлье” сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа.

Багануур дүүргийн баяр наадам болохтой холбогдуулан, дүүргийн наадмын талбайд хүнсний худалдаа, хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад тавигдах шаардлагыг хангуулах, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг мөрдөх, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагааг хангах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийгдэх лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл өгөх, зөвлөн туслах зорилгоор “Эрсдлээс сэргийлье” сэдэвт хамтарсан сургалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад 73 объектын 82 хүнийг хамрууллаа. Хөтөлбөрийн дагуу дараах сэдвээр сургалт явууллаа. Үүнд:
1. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү “Баяр наадмын талбайд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага, зөвлөмж” сэдвээр,
2. Монголын Тогооч нарын холбооны Багануур дүүргийн салбар зөвлөлийн дарга, МУ-ын мастер тогооч Г.Пагмадулам “Хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа” сэдвээр,
3. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг “Шингэрүүлсэн хийн аюулгүй ажиллагааны заавар” сэдвээр,
4. Микробиологич Г.Ган-Өлзий “Баяр наадмын үед хийгдэх лабораторийн шинжилгээ, дээжийн үзүүлэлт”
5. “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар” мэдээллийг Цагдаагийн хэлтсийн Нийтийн Хэв журам хангах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Амартайван нар тус тус мэдээлэл хийж сургалтыг зохион байгууллаа.
Мөн сургалтанд хамрагдагсдын асуултад хариулт мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцож, шийдвэрлэх талаар зөвлөгөө өглөө.
Сургалтын үр дүнд наадмын талбайд Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг технологийн горимын дагуу гүйцэтгэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийг шинжилгээнд хамруулан баталгаажуулах, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулах, хийн тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээллийг авч, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдвар, халдвар болон үүсч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
Сургалтын явцад 1 нэр төрлийн зөвлөмж нийт 55 ширхгийг тарааж сурталчиллаа. Хамтран ажилласан Цагдаагийн хэлтэс, Тогооч нарын холбоонд баярлалаа.DSC_8643