Үерийн далан суваг шуудууг шинэчлэх, сэргээх ажил дууслаа

970019_496897913730683_2027208973_nДүүргийнхээ ард иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бий болгох, сайжруулах үүднээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Засаг дарга үерийн далан суваг шуудууны ус нэвтрүүлэх чадвартай танилцаж, хангалтгүй байгаа учраас холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг даалгаварыг Онцгой байдлын хэлтэст өгсөн. Энэ дагуу холбогдох ажлууд энэ зуны хугацаанд хийгдлээ. Дүүргийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэн эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажил дуусах шатандаа орсон учраас Засаг дарга энэ сарын 27-ний өдөр танилцлаа. Онцгой байдлын хэлтэс, Багануур ХК хамтран үерийн далан суваг шуудууг сэргээх ажлыг эхлүүлэн дүүргийн эргэн тойрон 9,3 км, гэр хорооллын дундуур 8 км нийтдээ 17,3 км үерийн далан шуудууг сэргээгээд байна. Мөн гэр хорооллын дунд шалбааг тогтдог байдлыг бууруулахаар зөвхөн Нарийн хэсэгт нийт 560м3 шороо, 78 м3 хайрга буулган тэгшилсэн байна. Үүний дээр дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Багануур АЗЗА компани өөрийн хөрөнгөөр Нарийний 23, 24 дүгээр гудамжийг мөн тэгшилсэн байна. Ард иргэдийн амьдрах аюулгүй, тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс дээрх ажлууд хийгдсэн. Иргэд ч ам сайтай байна. Одоо Хуцаагийн бетон далангийн нэг гаргалгааг сэргээснээр энэхүү ажил дуусна.

Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс энэ жилийн төсвийн тодотголоор 1,2 тэрбум төгрөгөөр үерийн даланг бетондох ажил хийгдэхээр болсон байна. Дашрамд иргэдэд анхааруулахад сэргээн шинэчилсэн үерийн даланд иргэд хог хаягдлаа хаяж байгаа нь хөрөнгө мөнгө зарцуулан хийсэн ажлыг үнэ цэнэгүй болгож байгаагаас гадна иргэд өөрсдөө эрсдэлд учирах нөхцлийг бүрдүүлж байна.

Leave a Reply