Морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсраптаар батлагдсан.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан билээ.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор батапсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, Морины хэрэгсэлд тавих шаардлага” (ММ5 6264-2011) стандартын дагуу дүүргийн “Багануур бага хэнтий” Морин спорт уяачдын холбоо дараах асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс зөвлөж байна.
1. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгслээр хангахыг морь уралдуулж буй эздэд анхааруулж санамж, стандартыг хүргүүлэх.
2.Хамгаалах хэрэгсэл хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхад анхаарч, биелэлтэнд хяналт тавьж, биелүүлээгүйгээс үүдэх эрсдлийг хариуцаж ажиллах.
3. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас,
морины хэрэгсэлд тавих шаардлага (ММ5 6264-2011) стандартыг хангуулах тал дээр тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй уяачдын салбар холбоо, иргэдийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлэх.
4. Сум багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баяр арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа иргэн, ААНБ хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих.
5. Морь унаж буй хүүхэд уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах заалт /.Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна./-тай нийцүүлж ажиллах.
6. Морины уралдааны үед тус байгууллагаас зохион байгуулах хяналт шалгалтыг саадгүй хийлгэх буюу “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 10.9.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах, дээрхи заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авах болно.
7. Морьд уралдааны замд гарах үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах. Үүнд:
а/. Уралдах морьдын тоонд тохируулан төхөөрөмжийн тоог нэмж байрлуулах
б/. Төхөөрөмжийн торны бүрэн бүтэн байдлыг сайтар хангах
в/.Төхөөрөмж жигд буух тал дээр онцгой анхаарч, дадлага туршлагатай хүн ажиллуулах
8. Морь унаач хүүхэд бүрийг ‘Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага’ (МNS 6264-2011) стандартад заасан дараах хувийн хэрэгслээр хангах. Үүнд:
1.Хамгаалалтын дуулга
2.Өвдгөвч, тохойвч
3.Нүдний шил
4.Гутал
5.Хамгаалалтын хувцас
6.Эмээл
7.Хазаар, ташуур зэрэг нь дээрх стандартын шаардлагыг хангасан байна.
Дээрх шаардлагыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг дүүргийн “Багануур бага хэнтий” морин спорт уяачдын холбоо болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг зөвлөж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.