Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагааг хангах тухай /Наадмын хоол үйлдвэрлэлийн газруудад/

Багануур дүүргийн баяр наадам болохтой холбогдуулан дараахь зөвлөмжийг хүргэж байна.
ХУУШУУРЫН ГЭР, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРУУДАД Зөвлөмж хүргүүлэх тухай
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд тэдгээрийн хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.
Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:
1. Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна:
2. Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх:
3. Хийтэй баллон байрлаж байгаа газрыг агаар сэлгэх боломжоор хангах:
4. Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх:
5. Хийн тулган дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйл байлгахгүй байх:
6. Хийн баллон ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах:
7. Хийтэй баллон болон плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй:
8. Хийн хоолойноос уяа уяж болохгүй:
9. Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмжийг ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх:
10. Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй:
11. Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах:
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж,
үнэртсэн тохиолдолд анхаарах зүйлс
12. Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, аюултай бүсээс хүмүүсийг гаргах:
13. Хийн тоног төхөөрөмжийг унтраах:
14. Баллоны хаалтыг сайн хаах:
15. Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх:
16. Цахилгаан унтраалга, залгуур зэргээс оч хаяхаас сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, мөн цахилгаан хэрэгслийг залгахгүй байх /гэрэл асаалттай байвал унтраахгүй байх, унтраастай байвал асаахгүй байх/:
17. Мэргэжлийн байгууллага буюу 7021101 дугаарын утсанд дуудлага өгөх:
Хийг тээвэрлэх хадгалах
18. Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн шийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ:
19. Хийтэй баллоныг унагааж болохгүй:
20. Баллонтой хийг орон сууц, сургууль, цэцэрлэг, аж ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно:
21. Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална:
Дараахь баллоныг ашиглахыг хориглоно.
22. Баталгаажилтын хугацаа дууссан:
23. Хаах хэрэгсэл бүрэн бус:
24. Баллоны их биеийн 1/3 будаггүй:
25. Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй:
26. Металл хийцэд өөрчлөлт орсон:
27. Хүзүүвч болон суурь гэмтэлтэй:
ЗӨВЛӨСӨН: УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ О.БУДХҮҮ1

2

3

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.