Ил задгай худалдаа үйлчилгээ явуулж эрсдэлд орохоос сэргийлээрэй.

“Эрүүл ахуйн тухай” хуулийн зарим заалтнаас Таньд хүргэж байна. Ил задгай худалдаа үйлчилгээ явуулж эрсдэлд орохоос сэргийлээрэй. Энэ хуулиар ил задгай худалдаа үйлчилгээний тухай гомдлоо Цагдаагийн хэлтэст өгч шийдвэрлүүлэх боломжтой.
…..Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан хориглох зүйл:
……………20.1.4.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
…………….. 22.3.Энэ хуулийн 20.1.4…….-д заасныг зөрчсөн бол хүнийг тавин мянган төгрөгөөс нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөс гурван сая төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгож, үйл ажиллагааг нь зогсооно.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот
ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай
20 дугаар зүйл. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан хориглох зүйл
20.1.4.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
20.1.5.гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх;
20.1.6.хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх;
20.1.7.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;
20.1.8.нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах;
20.1.9.олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях.
21 дүгээр зүйл. Гомдол гаргах
21.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж болно.
…………………………………………………………………………………………
……………ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
22 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны шийтгэл оногдуулна:
22.1.1.энэ хуулийн 4.1.3, 4.1.4, 4.6, 8.1, 8.3, 8.5, 10.1.2, 11.1.3, 11.1.5, 11.1.6, 20.1.5-д заасныг зөрчсөн бол хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөс хоёр сая төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч торгох;
22.1.2.энэ хуулийн 4.3.1, 4.3.2, 4.4.1, 4.4.2, 5.2, 5.3, 6.2, 7.1, 7.4, 8.2, 20.1.2, 20.1.3-т заасныг зөрчсөн бол хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөс гурван сая төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч торгож, үйл ажиллагааг нь зогсоох;
22.1.3.энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.2, 22.3, 22.4-т зааснаас бусад зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн бол гэм буруутай этгээдийг зургаан зуун мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч торгох.
22.2.Энэ хуулийн 4.4.3, 4.4.4-т заасныг зөрчсөн бол хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөс хоёр сая төгрөгөөр сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга торгоно.
22.3.Энэ хуулийн 20.1.4, 20.1.6, 20.1.7-д заасныг зөрчсөн бол хүнийг тавин мянган төгрөгөөс нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөс гурван сая төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгож, үйл ажиллагааг нь зогсооно.
22.4.Энэ хуулийн 20.1.8-д заасныг зөрчсөн бол хүнийг хорин мянган төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.
22.5.Энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.2, 22.3, 22.4-т заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулсан нь буруутай этгээдийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
1

2

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.