Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай

Улсын их баяр наадам болохтой холбогдуулан зөвшөөрөлгүй цэг, ил задгай газар амьд мал, түүхий эд худалдаалж буй байдалд хяналт шалгалт хийж, аймаг, сум, дүүргээс мал худалдаалахаар шилжилт хөдөлгөөнөөр орж ирсэн малыг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран цахиур” ХХК-ий хашааны урд талд худалдаалах Багануур хотын захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/10 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах талаар иргэдэд мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Иймд малчид, ард иргэд холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллахыг Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс анхааруулж байна.
zahiramj

umhg-logo(1)

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.