Хоолны газарт тавигдах шаардлагыг хангуулах тухай

МХЕГ-ын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” нэгдсэн удирдамжийн хүрээнд Улсын баяр наадмыг угтаж, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын үйл ажиллагаанд Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиуд, улсын стандарт болон холбогдох дүрэм журмын хэрэгжилт, эрүүл ахуй, ариун цэвэр, үйлчилгээнд тавигдах шаардлага, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Хоолны газрын барилга, тоног төхөөрөмжинд тавигдах шаардлага
1. Хоолны газрын агаар сэлгэлтийн төхөөрөмжийг гал тогоонд ялгаруулж буй хоолны үнэр, утаа, уурыг үйлчилгээний танхимд тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, агаар сэлгэлтийн системийн хүчин чадлыг тооцож суурилуулсан байх
2. Хоол үйлдвэрлэлийн өрөөний шал, хана, таазыг ус нэвтэрдэггүй, бат бөх, тэгш гөлгөр гадаргуутай, өнгө үзэмж сайтай цэвэрлэхэд хялбар засаж сэлбэх боломжтой материалаар хийж, хортон шавьж, бичил биетэн үржихээс хамгаалсан байх
3. Хоолны газарт гал түймэр унтраах хэрэгслүүдийг байрлуулсан байна.
4. Техник, тоног төхөөрөмж нь цахилгааны болон галын аюулгүйн техник ашиглалтын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байна.
5. Хагас боловсруулсан болон бэлэн халуун, хүйтэн хоол, бүтээгдэхүүн хадгалах зориулалтын хоол халуун байлгагч, хөргөх төхөөрөмжөөр хангагдсан, нэг хэрэглээний сав, хэрэгсэл хадгалах зориулалтын шүүгээтэй байна.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд тавигдах шаардлага
1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, агуулахад хадгална.
2. Түүхий эд, материал хагас боловсруулсан болон түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын болон хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
Хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага
1. Хоол, ундааны жор технологи, цэсийг боловсруулж, байгууллагын удирдлагаар баталгаажуулан, жор, технологийг баримтлан үйлдвэрлэл явуулна.
2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн урсгал шугамыг баримталсан, ажлын байр нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.
3. Түүхий эд боловсруулах, хоол бэлтгэхэд хэрэглэх ажлын ширээ, багаж хэрэгслийг болсон ногоо /БН/, түүхий ногоо /ТН/, болсон мах /БМ/, түүхий мах /ТМ/, талх /Т/ гэхчилэн тэмдэг тавих буюу өнгөөр ялгаж ангилна.
4. Хог хаягдлыг ангилан зориулалтын таглаатай саванд цуглуулж, хог хаягдал ачиж, тээвэрлэх байгууллагатай байгуулсан гэрээний дагуу устгах
Хоолны газрын үйлчилгээнд тавигдах шаардлага
1. Үйлчилгээ эхлэхийн өмнө хооллох танхимийг цэвэрлэж, үйлчилгээнд шаардагдах зүйлсийг бүрэн ханган, зочны ширээн дээр хоол амтлагч, цаасан болон даавуун амны алчуур тавих.
2. Хоолны газар нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ/-ээр үйлчилнэ.
3. Тухайн өдөр үйлдвэрлэгдсэн хоол, зууш, ундаанаас дээж авч зориулалтын саванд хийж 00+40С хөргөгчид 48 цаг хадгалсны дараа дээжийг устгаж тэмдэглэл хөтлөнө.
4. Хоолыг зориулалтын хоол халуун байлгагчид 2-3 цагаас илүүгүй хугацаанд хадгалахаар тооцож шөлтэй хоолыг +750С-аас доошгүй, хоёрдугаар хоол, хачир, сүмсийг +650С-аас доошгүй хэмд олгож, хүйтэн хоол, зуушийг хөргөгчид байлгаж +7+140С хэмтэй олгоно.
Хоолны газрын ажилтанд тавигдах шаардлага
1. Ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан, ажлын дүрэмт хувцастай, өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэгтэй байна
2. Хоолны цэс, технологийн карт, орцыг хянан баталгаажуулж батлана.
3. Хоолны газрын эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг боловсруулж, мөрдүүлж, хяналт тавих
4. Ажилтны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулах, хоол үйлдвэрлэл, хүнсний салбарт гарч буй дэвшилтэт технологийг тэдэнд эзэмшүүлэх
5. Хоол хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/, эрүүл ахуйн зохистой дадал /GHP/-ын талаарх мэдлэгийг ажилтанд олгох, энэ чиглэлийн сургалтыг дотооддоо тогтмол зохион байгуулах, аюулгүй дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо /HACCP/ нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж хяналт тавих
6. Хоолны газрын ажилтан нь арьсны идээт үрэвсэлтэй, харшил, гар хурууны шалбархайтай, халдварт өвчтэй болон гэр бүлийн хүмүүсээс нь халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд халдварын эсрэг арга хэмжээ авч эрүүлжсэн тухай эмнэлгийн магадлагаа гартал уг ажилтныг ажиллуулахыг түр хориглоно.
Хоолны газрын ариутгал, цэвэрлэгээнд тавигдах шаардлага
1. Хоолны газрын шал, хана, хаалгыг өдөр бүр цэвэрлэж ариутгах ба их цэвэрлэгээг 7 хоног тутам хийнэ.
2. Цэвэрлэгээний багаж хэрэгслийг тусгай байранд хадгалж, тэдгээрийг цэвэрлэгээ хийж дууссаны дараа халуун усаар угааж, ариутгалын бодисоор халдваргүйжүүлнэ.
3. Бие засах газар, хогийн савыг 5-10 хувийн хлорын шохойн уусмал болон ариутгалын бодисоор халдваргүйжүүлнэ.
4. Хог хаягдлыг таглаатай саванд цуглуулж хог дүүрэх бүрд ачуулж зайлуулах ба савыг өдөр бүр халдваргүйжүүлэгч уусмалаар угааж цэвэрлэнэ.
5. Багаж хэрэгсэл, сав, суулгыг 1%-ийн сод, эсвэл гичийн +50 0С-ийн хэмтэй халуун усаар зориулалтын угаалгын бодисоор сойздож угаана. Угаалгын бодисын үлдэгдлийг 80-90 0С-ийн хэмтэй усаар сайтар зайлж зориулалтын тавиур дээр хатаах
6. Хортон шавьж, мэрэгчийн устгал, халдваргүйтгэлийг улирал тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
7. Халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хэрэглэж буй ариутгалын бодисын чанарт үнэлгээ өгөх зорилгоор лабораторид шинжлүүлэн, дүгнэлт гаргуулж, хэрэглэх зааврыг байрлуулах
8. Халдваргүйтгэл, цэвэрлэгээний бодис нь шаардлага хангасан тухай дүгнэлттэй байх бөгөөд уусмалын нэр, хэрэглэх зааврыг бүрэн бичиж хаяглах, найруулсан уусмалыг 72 цагийн хугацаанд хэрэглэж дуусгах
umhg-logo(1)

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.