Засаг дарга 2 дугаар хорооны иргэдтэй уулзлаа

Still0723_00002Дүүргийн Засаг дарга М.Гончигжав 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2-р хорооны зарим иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид хүүхэд нь сурдаг эцэг эхчүүд оролцсон бөгөөд төвөөс алслагдсан 2 дугаар хорооны сургуулийг үргэлжүүлэн ажиллуулах уу, эсвэл хүүхдийн автобусыг сургуульд нь олгож хүүхдүүдийн Наран хороололд сургах уу гэсэн асуудлаар санал солилцлоо. 2-р хороонд бага ангийн буюу 1-р ангид орох 5, 2-5-р ангид суралцах 8, нийт 13 хүүхэд суралцдаг бөгөөд 1-5-р ангийн хүүхдүүдийг нэг ангид хичээллүүлдэг, анги дүүргэлт муу, сургуулийн байшин стандартын шаардлага хангахгүй байгаагаас Мэргэжлийн хяналтын хэлтсээс хаах дүгнэлтийг гаргаад байгаа юм.Still0723_00000 Уулзалтад дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон боловсролын хэлтсийн дарга, Боловсрол цогцолбор сургуулийн захирал болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Засаг даргын зүгээс “2013-2014 оны хичээлийн жилд бага ангид суралцах сурагчдыг хүүхдийн автобусаар хангаж хичээл орох цагт тус хорооны тодорхой цэгүүдээс, сургууль тарах цагт сургуулийн үүднээс авч гэрт хүргэх боломж байгаа” гэдгийн хэлж “Эцэг эхчүүд энэхүү саналыг дэмжвэл хүүхдийн автобусыг “Боловсрол” цогцолбор сургуулийн мэдэлд шилжүүлэх, хэрэв санал дэмжигдээгүй тохиолдолд хорооны хуучин байрыг сургуулийн байрны зориулалтаар засан тохижуулах ажлыг ирэх 9 дүгээр сарын нэгнээс урьтаж хийнэ” гэсэн байна. Уулзалтад ирсэн эцэг эхчүүд сургуулийн автобустай болгож, сурагчдыг Наран хороололд сургах саналыг дэмжсэн бөгөөд уулзалтад хүрэлцэн ирж амжаагүй эцэг эхчүүдээс нэг бүрчлэн санал авах ажлыг зохион байгуулж байна

Comments Closed

Comments are closed.