Багануур дүүргийн үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын зочид төлөөлөгчдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” А/296 дугаар захирамжийн хавсралтад нэр заагдсан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй үнээний ферм, шувууны аж ахуй эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудын хэрэгжилтийг хангуулах, ажиллагсдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийтийг хамарсан хоол, хүнсээр дамжих өвчин, халдварт хордлого, бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, судалгаа, бүртгэл хөтөлгөөг сайжруулах, зөвлөн туслах зорилгоор “Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлага” сэдэвт салбарын сургалтыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байранд зохион байгууллаа. Сургалтад 2 объектын 14 хүнийг хамрууллаа.
Хөтөлбөрийн дагуу дараахь сэдвээр сургалт явууллаа. Үүнд:
1. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь”, “Дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх тухай” сэдвээр,
2. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх журам”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам” сэдвээр,
3. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Баясгалан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль болон холбогдох дүрэм, журам” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Сургалтаар дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бүртгэл хөтөлгөө хийх талаар зохих мэдлэг, мэдээллийг өглөө. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэвшүүлсэн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, аж ахуйн үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үр дүнтэй сургалт боллоо.
архи 1

архи 2

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.