Өчигдөр буюу 2016 оны 6-р сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол шинэчилсэн журмын дагуу амжилттай явагдлаа .
Энэ удаагийн тохиролд 2016 оны 5 дугаар сарын 1-нээс 5 сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2016 оны 6-р сарын 18-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн 9,230,542 баримт хамрагдсанаас
• 20 сая төгрөгийн 1
• 4 сая төгрөгийн 11
• 500 мянган төгрөгийн 82
• 100 мянган төгрөгийн 845
• 20 мянган төгрөгийн 8307 баримт тохиролд таарч, азтангууд тодорлоо.
