НӨАТ төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам

Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 204 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмыг танилцуулж байна

1. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 3дугаар хавсралтаар батлагдсанСугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын дараахь хэсэг, заалтыг доор дурдснаар өөрчлөн найруулсугай:

1/ 3.1.4 дэх заалт:

3.1.4. Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх.

2/ 3.3.1 дэх заалт:

€œ3.3.1.Бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр хэрэглэгчийн системд бүртгэж нэгдсэн системээс олгогдсон төлбөрийн баримтыг сугалаанд оролцогчид олгох;

3/ 6.11 дэх хэсэг:

“6.11.Сугалааны тохирлын мэдээллийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим төлбөрийн баримт албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.

4/ 7.3 дахь хэсэг:

€œ7.3. Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.

2. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 3дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 3.1.1 дэх заалтын “бүртгүүлсэн” гэснийг “бүртгүүлж, батлагжуулсан” гэж, 3.4 дэх хэсгийн  â€œбаталгаажуулсан” гэснийг “бүртгүүлсэн” гэж, 3.5 дахь хэсгийн “баталгаажуулаагүй” гэснийг “бүртгүүлээгүй” гэж, 8.1 дэх хэсгийн “тохиролыг” гэснийг “тохирлыг” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журамд дараахь агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 3.7дахь хэсэг:

3.7. Энэ журмын 3.3.3-д заасан хугацаанд борлуулагч мэдээллээ нэгдсэн системд ирүүлээгүйгээс сугалааны азтан хонжвороо авах боломжгүй болсон бол гомдлоо энэ журмын 4.10-д заасан хугацаанд багтаан харьяалах татварын албанд гаргана.”;

2/ 3.8. дахь хэсэг:

3.8. Татварын алба сугалааны азтнаас ирүүлсэн гомдлын дагуу борлуулагчийн мэдээллийг нэгдсэн системд баталгаажуулах арга хэмжээг гомдол ирүүлснээс хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ.

3/ 7.1.3 дахь заалт:

7.1.3.Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4/ 7.14 дэх хэсэг:

7.14. Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирол таарсан сугалаанд оролцогчийн  /сугалааны азтан/ сугалааны тохирлын урамшуулал олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:

7.14.1.хүсэлт ирүүлсэнâ (Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч хүсэлтээ холбогдох журмын дагуу ирүүлсэн);

7.14.2.€œхүсэлт баталгаажсан(Ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулсан);

7.14.3. €œхянагдаж байгаа (Өргөдөл, гомдлын дагуу холбогдох мэдээллийг шалгаж байгаа);

7.14.4. €œбуцаагдсан(мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас хүсэлтийг буцаасан);

7.14.5. €œурамшууллыг шилжүүлсэн€ (баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлхээр Төрийн сангийн газарт шилжүүлсэн);

7.14.6. €œурамшууллыг олгосон(сугалааны хонжворыг азтаны дансад шилжүүлсэн).

5/ 7.15 дахь хэсэг:

7.15. Энэ журмын 7.14-т заасан мэдээллийн үнэн зөв байдлыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.€;

6/ 7.16 дахь хэсэг:

€œ7.16. Дараахь тохиолдолд сугалааны урамшууллыг олгохгүй:

7.16.1 Сугалаанд оролцогч энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангаагүй;

7.16.2 Сугалаанд оролцогч энэ журмын 4.10-д заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй.;

7/  7.7.6 дахь заалт:

7.7.6. Сугалааны дугаар.

8/ 8.4 дэх хэсэг:

8.4. Сугалааны тасалбарын мэдээллийг нэгдсэн системд илгээгээгүй, бүртгүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг борлуулагч, худалдан авагч хариуцна.

9/ 8.5 дахь хэсэг:

8.5. Сугалаанд оролцогч нь энэ журмын 3.1.1, 7.1-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

4. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.1.2-т хүсэлтийн гэсний өмнө “хуулбар,гэж нэмсүгэй.

1. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 4.1 дэх хэсгийн “мэдээллийг бүртгүүлнэ” гэснийг “мэдээллийг бүртгүүлж, баталгаажуулна” гэж өөрчилсүгэй.

2.Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын дараахь заалтыг өөрчлөн найруулсугай:

1/ 4.2.2. дахь заалт:

€œ4.2.2. төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна.

3. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

1/ 4.5 дахь хэсэг:

4.5. Албан татвар төлөгч нь энэ журмын 4.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

 2/6.11дэх хэсэг:

€œ6.11. Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:

6.11.1. хянагдаж байгаа- буцаан олгогдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;

6.11.2. €œбаталгаажуулалт – хянасан дүнг баталгаажуулсан;

6.11.3. урамшууллыг шилжүүлсэн€ – баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлхээр  Төрийн санд шилжүүлсэн;

6.11.4. €œурамшууллыг олгосон – сугалаанд оролцогчийн дансанд төлөлт хийгдсэн);

6.11.5. буцаагдсан дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан.гэсэн төлөвтэй байна.

3/6.12дахь хэсэг:

€œ6.12. Нэгдсэн системээс баталгаажуулж гаргасан мэдээлэл татварын хууль тогтоомжийн дагуу үнэн бодитой тооцоологдож боловсруулагдсан эсэхэд татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт  тавина.