Багануур дүүрэгт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдана

13503087_558225334350461_7687892598338302119_oБагануур дүүрэгт мэргэжлийн сургалт үйлдвэрлэийн төв хэрэгтэй байна гэдгийг иргэд уламжилсаар ирсэн. Энэ хүсэлтийн  дагуу үе үеийн Засаг дарга нар мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг дүүрэгтээ байгуулахаар тусгадагч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй  байлаа. Харин Дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж түүний ажлын алба, баг хамт олны хүчин чармайлт, ажлын үр дүнд Багануур дүүрэгт мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулахаар болж байна. “Гэрэлт ирээдүй” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн салбарыг дүүрэгт байгуулахаар өнөөдөр дүүргийн Засаг дарга болон “Гэрэлт ирээдүй” төвийн удирдлагууд  сургалтын байртай танилцлаа. 2-р хорооны ажлын албаны хуучин байрыг сургалт дадлагын  байр болгон тохижуулах юм. “Гэрэлт ирээдүй”  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2016 оны 6 дугаар сарын 23-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд , хөдөлмөрийн хэлтэстэй хамтран элсэлтийг зохион байгуулах  бөгөөд засал чимэглэл, сантехник, гагнуур, үйлдвэрлэлийн цахилгаанчин гэсэн мэргэжлүүдээр  2016 оны 9 дүгээр сарын 1-нээс бэлтгэх юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй залуус дүүрэгтээ мэргэжил эзэмшээд зогсохгүй бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болох боломж  ийн бүрдэж байна. Мөн “Гэрэлт ирээдүй” сургууль нь Өвөр монголын өөртөө засах орны Ордос хотын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуультай хамран ажиллах гэрээтэй учраас оюутнууд Ордос хотод дадлага хийх боломжтой юм байна.