6,44 км замын Тогос-Уул хэсгийн зам бүрэн дуусч ашиглалтад хүлээн авлаа

13483194_557413151098346_4835964917006591460_oЭнэ жил Багануур дүүрэгт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсний нэг томоохон ажил нь 2,4,5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 6,44 км замын ажил юм. Гүйцэтгэгч “Ялгуусан” ХХК хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэн 5-р хэсэг буюу 4-р хорооны Тогос-Уул хэсгийн зам бүрэн дуусч ашиглалтад хүлээн авлаа. Замын нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга хүрэлцэн ирж оролцсон бөгөөд 2013-2016 онд дүүргийн Засаг дарга, түүний багтай хамтран ажиллаж Нийслэлээс Багануур дүүрэгт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэдгийг онцлон хэллээ. Энэхүү нам  зам нь 20 метр өргөнтэй зоричих хэсэг 8 метр, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, үерийн усны хамгаалалттай, хучилтын зузаан 7см юм.