Багануур дүүргийн хоол үйлдвэрлэлийн газруудад төлөвлөгөөт хяналтыг хийлээ.

Багануур дүүргийн хоол үйлдвэрлэлийн газруудад Төлөвлөгөөт хяналт шалгалтыг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-ны дагуу болон удирдамжид тусгасан асуудлуудаар хяналт хийлээ. Төлөвлөгөөт шалгалтанд хамрагдахаар 2016 онд зарлагдсан их болон дунд эрсдэлтэй үнэлэгдсэн хоол үйлдвэрлэлийн 9 объектыг /”Их суудал”, “Хүү мөнх” ХХК, “СЭГИДӨ” ББН, ”Багануур сувилал” ХХК-ий ТАМАХ, иргэний “Аавын хишиг”, “Нагалхаан”, “Цахим”, “Спринг” хоолны газар/ 100% хамруулсан ба үүнээс 4 ААНБ, 5 иргэний хоолны газар байна.
Шалгалтанд хамрагдсан 9 объектоос 7 буюу 77.8% нь усан хангамж, халаалтын төвлөрсөн системд холбогдсон, 2 буюу 22.2% зөөврийн усан хангамжтай, үүнээс 1 нь хэсгийн системтэй, барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдсан, зориулалтын барилгатай 5 буюу 55.6% нь байна.Хоол үйлдвэрлэлийн газрууд нь хоол бүрт жор технолгийн картыг боловсруулан баталж үйлдвэрлэдэг, хүнсний зориулалтын сав баглаа боодол хэрэглэдэг, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй, гадна орчны зам талбай нь хатуу хучилттай, тохижуулсан, зүлэгжүүлсэн, мэргэжлийн тогоочоор хангагдсан, ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний бүртгэл, хөтөлгөө баримтжуулалтыг сайжруулсан, 5 хоолны газар их болон урсгал засварын ажил хийж, байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан, 3 хоолны газар халуун боловсруулалтын өрөөнд, 2 хоолны газар үйлчлүүлэгчдэд зориулсан гар угаагуур, 1 хоолны газар тос баригч, 1 хоолны газар агааржуулах төхөөрөмжийг шинээр суурилуулсан байна.Төлөвлөгөөт шалгалтаар 3 буюу 33,3% нь Их, 3 буюу 33,3% нь Дунд, 3 буюу 33,3% нь Бага эрсдэлтэй үнэлэгдэж байсан бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 3 буюу 33.3% нь Дунд, 6 буюу 66.7% нь Бага эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэлтэй объектын тоог 50%-аар бууруулж, эрсдлийн түвшин 19.3%-аар бууруулсан үр дүнтэй байна.2015 оны дүнтэй харьцуулахад хоолны газрын ажлын байрны нөхцлийн эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшин 0.3%-аар, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшин 0.1%-аар, ажлын байрны стандартын шаардлагын түвшин 21.1%-аар, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн стандартын түвшин 40.8%-аар тус тус дээшилсэн дүнтэй байна.

umhg-logo(1)

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.