2016 онд төлөвлөсөн ажлын явц эхний хагас жилд

Хэлтсийн нийт улсын байцаагч нар шилэн хяналтын системд эхний хагас жилийн байдлаар 141 төлөвлөгөөт хяналт хийхээс 95 шалгалт хийж 67.3 хувь, 55 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээс 48 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж 87.5 хувь биелэлттэй, төлөвлөгөөт бус шалгалт 25, төлөвлөгөөт бус зөвлөн туслах 3-ыг хийж хяналтын дүнг Шилэн хяналтын системд шивж оруулсан байна. Шилэн хяналтын цахим системд эхний хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх 46, хяналт шинжилгээ 7, баталгаажуулах үйл ажиллагаа 19, тандалт судалгаа 96, салбарын сургалтыг 162 объектод хийж бусад хяналтад бүртгэн оруулж ажиллалаа.Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх бодлогод тулгуурласан, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил, түүнийг арилгах арга хэмжээ, хууль эрх зүйн болон эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээллийг сайжруулах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийт 41 удаагийн сургалтанд 183 ААН-ийн 900 хүнийг хамруулав. Үүнээс 25 удаагийн байгууллагын сургалтыг 36 ААН-ийн 238 иргэнд, 16 удаагийн салбарын сургалтыг 145 ААН-ийн 662 иргэнийг хамруулан тус тус зохион байгууллаа. 7 хоног бүр сургалтын мэдээг баримтжуулан хүргүүлэн ажилласан. Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж, сургалтаар хууль тогтоомж, стандарт норм дүрэм болон хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний шалтгаан, тухайн байгууллагад ирээдүйд учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах талаар судалгаа шинжилгээний үндэслэлтэй зөвлөмж, мэдээллийг өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс тайлант хугацаанд 33 хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулахаар нийт акт 16, албан шаардлага 79, дүгнэлт 157, танилцуулга 63, зөвлөмж 60, хэлтсийн даргын баталсан удирдамж 39 гарсанд биелэлтэнд нь хяналт тавьж ажиллалаа. Тэмдэглэлт баяр ёслолын өмнө урьдчилан сэргийлэх хяналтыг хийж зөвлөмж сургалтыг зохион байгуулж үр дүнг тооцож ажилласнаар олныг хамарсан хордлого халдвар гараагүй байна. Барилгын ажил эхлэхийн өмнө зөвлөмж өгч ажилласнаар осол гэмтэл гараагүй байна. Тус хэлтсийн улсын байцаагч ажилтнууд 2016 оны эхний хагас жилд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж тайлан мэдээгээ гаргалаа.

1 2 3

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.