Үнийн санал авах урилга

Үнийн санал авах урилга

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос

  1. Багануур дүүргийн 2-р хорооны барилгын гаднах талбайн тохижилтын БНД.ХААА-2016.12 дугаартай ажил
  2. Багануур дүүргийн 4-р хорооны Жаргалант Рашаантын дундах хүүхдийн тоглоомын талбайн БНД.ХААА-2016.13 дугаартай ажлуудыг гүйцэтгэх  битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тус бүр 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Төлбөрийг Багануур Төрийн сан банкин дахь: 200255009  тоот дансанд тушаана.

Үнийн саналыг 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба 3-р давхар, 317  тоот өрөө, мэргэжилтэн О.Мөнхгал гэх хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2016 оны  06-р  сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутанд ЗДТГазрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Энэхүү тендер нь Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулагдаж байгаа тул зөвхөн Иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж ЗДТГазарт бүртгүүлсэн иргэдийн бүлгүүд оролцох эрхтэй болно.

Хаяг: Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Худалдан авах ажиллагааны 317 тоот өрөө,мэргэжилтэн О.Мөнхгал утас: 70212102

Leave a Reply