Эх үрсийн баярын үеэр урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

МХЕГ-ын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” нэгдсэн удирдамжийн хүрээнд Багануур дүүргийн Нацагдоржийн талбайд зохион байгуулагдсан “Эх үрсийн баяр” өдөрлөгийн үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэж буй 2 аж ахуйн нэгж, 38 иргэний /хоол үйлдвэрлэлийн 6, ил задгай худалдаа 28, тоглоомын үйлчилгээ явуулж буй 6 иргэн/ үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явууллаа. Үүнд:
Талбайд худалдаа үйлчилгээ явуулж буй 28 объектын 20 буюу 71.4% нь сүүдрэвчинд үйл ажиллагаа явуулж байлаа.
Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа цэгүүд гадна орчны талбайн хогийг цэвэрлэж, хатуу хогийг зайлуулсан, гадна орчинд тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Хогийн савыг хангалттай байрлуулсан байна.
Хүүхдийн бэлэг болон худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан, чанарын шаардлага хангахгүй байсан зөрчил илрээгүй байна.
Түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг худалдаалах үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил 1 илэрсэн бөгөөд худалдаалалтыг газар дээр нь таслан зогсоож, зөрчлийг арилгууллаа.
Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сүүдрэвчинд явуулж байсан бөгөөд тухайн хоол үйлдвэрлэлийн газрууд нэг удаагийн бээлий болон хоолны хэрэгслээр үйлчилж байлаа.
Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй ажиллагсад, иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж дэвтэрт тэмдэглүүлэн, магадлагаа гаргуулах үйл ажиллагаа сайжирсан байна.
Дүүргийн ИТХТ-ийн 2011 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа, үйлчилгээ гаргах тухай журам”-ын 4.2 дахь “Хүүхдийн баяраар хонжих зорилготой тоглоомын үйлчилгээ болон чанаргүй бараа бүтээгдэхүүний сугалаат худалдаа гаргахыг хориглоно” гэж заалтыг хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, Баярын үед хонжвортой сугалаа бүхий тоглоом худалдаалж байсан 5 иргэний үйл ажиллагааг зогсоож, төлбөртэй тоглоомын үйлчилгээ явуулж буй 1 иргэнд МХХ-ээс урьдчилан зөвлөмж хүргүүлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

03

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.