“Архи худалдаалахгүй өдөр”-ийн хяналт хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02-03/415 дугаартай “Архи, тамхи худалдан борлуулдаггүй өдрийг тохиолдуулан хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны “Жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг тамхи, Эх үрсийн баяр 06 дугаар сарын 01-ний өдрийг Архи, согтууруулах ундаа хэрэглэдэгггүй, түүгээр худалдаа, үйлчилгээ хийдэггүй болгосныг хэрэгжүүлэх тухай” 83 тоот тогтоолын хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор хяналт шалгалтыг 2016.01.01-ны өдөр явууллаа. Шалгалтанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдааны 9, хоолны газар 3-г хамрууллаа.
Эх үрсийн баяр, сар бүрийн 1-ний өдөр Архи, согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглосон НИТХ-ын 2002 оны 83 дугаар тогтоол, НЗД-ын 2009 оны 91 дүгээр захирамжийн хэрэгжилтийг шалгахад согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй өдөрт “Архи худалдаалахгүй өдөр” санамж анхааруулгыг бүрэн байршуулж, согтууруулах ундааг хаалтаар хаасан, лангуунаас хураан авсан, тусгай зөвшөөрөл бүхий хоол үйлдвэрлэлийн газрууд нь энэ өдөр хоолоор үйлчилж байна.

02

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.