Хөдөлмөрийн хамгаалах хэрэгслийн тухай

Урин дулааны улиралд барилгын болон засварын ажил өрнөдөгтэй уялдуулан аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлмөрийн хамгаалах хэрэгслийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл гэж хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад үүсэж буй үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлээс ажилтны бие махбодийг хамгаалах, тэдгээрийн нөлөөллийг бууруулж тохиромжтой болгох, хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр хангах зориулалт бүхий тусгай хэрэгслийг хэлнэ.

Хөдөлмөрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж байгаа байдлаар нь дараахь үндсэн 2 төрөлд ангилна.Үүнд:

1.Нийтийн хамгаалах хэрэгсэл

2.Тусгай хамгаалах хэрэгсэл

Хамгаалах хэрэгсэлд мөрдөх зүйлүүд

  1. Төрөл загварыг зөв сонгох
  2. Хувь хүнд бүрэн тохирсон байх
  3. Байнга зөв хэрэглэх
  4. Засах, сэлбэх зайлшгүй тохиолдолд өөр хэрэгслээр орлуулах боломжтой байх
  5. Түүнийг хэрэглэснээс таагүй нөлөө үзүүлэхгүй, өвчин эмгэг үүсгэхгүй байх ёстой.

Нийтийн хамгаалах хэрэгслүүд

Нийтийн хамгаалах хэрэгсэл гэж ажлын байр, талбайг бүхэлд нь үйлдвэрлэлийн тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалах зориулалтаар хэрэглэж байгаа техник, технологийн хэрэгслийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нийтийн хамгаалах хэрэгсэл гэдэг нь үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс 2 ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хамтын хамгаалах хэрэгсэл юм.

Нийтийн хамгаалах хэрэгслийн ангилал

1.Механик нөлөөллөөс хамгаалах хэрэгслүүд: Хаалт, автомат хяналт дохиолол, хамгаалалтын бүс, алсын удирдлага, зогсоох төхөөрөмж,аюулгүй байдлыг анхааруулах тэмдгүүд

  1. Дуу шуугианаас хамгаалах хэрэгслүүд: Шуугиан тусгаарлагач, шингээгч, шуугиан намсгагч, дохиолол автомат хяналт, алсын удирдлага

3.Доргионоос хамгаалах хэрэгслүүд: Хаалт, дуу тусгаарлагч, шингээгч, дарагч автомат хяналт, дохиолол,  алсын удирдлага

  1. Хэт өндөр дуунаас хамгаалах хэрэгсэл: Хаалт, дуу тусгаарлагч, шингээгч, автомат хяналт, дохиолол, алсын удирдлага
  2. Орчны халуун ба хүйтнээс хамгаалах хэрэгслүүд: Хаалт, автомат дохиолол, дулаан тусгаарлагч, алсын удирдлага, халуун, хүйтний тархалтын төхөөрөмж
  3. Лазерын цацрагаас хамгаалах хэрэгслүүд: Халхлах төхөөрөмжүүд аюулгүй байдлын тэмдгүүд
  4. Цахилгаан болон соронзон орны нөлөөллөөс хамгаалах хэрэгслүүд: Халхлах төхөөрөмжүүд, газардуулга, тусгаарлах төхөөрөмжүүд, хучлага, бүрхүүл, аюулгүй байдлын тэмдгүүд
  5. Үйлдвэрийн ба ажлын байрны бичил цаг уурын хэвийн байлгах хэрэгслүүд: Барометрийн даралтыг нормын хэмжээнд байлгах төхөөрөмж, агааржуулах төхөөрөмж, агаар цэвэршүүлэх, агаарын кондиционер, агаар ариутгагч, автомат хяналт, дохиолол халаалт, хортой хүчин зүйлийн тархалтыг хязгаарлах төхөөрөмж
  6. Хараа зүй “оптик“, квантын үүсгүүр “генератор”-ийн цацрагаас хамгаалах хэрэгслүүд: хаалт, хамгаалалт
  7. Ионжуулагч цацрагаас хамгаалах хэрэгслүүд: Халхлах төхөөрөмжүүд, битүүмжлэгч, хадгалагч, автомат хяналт, дохиолол, алсын удирдлага, хамгаалах хучлага, бүрхүүл, аюулгүй байдлын тэмдэгүүд
  8. Цахилгаан соронзон цацрагаас хамгаалах хэрэгслүүд: Халхлах төхөөрөмжүүд, хамгаалах хучлага, автомат бүрхүүл, хяналт дохиолол, алсын удирдлага, аюулгүй байдлын тэмдэгүүд
  9. Хэт улаан туяаны цацрагаас хамгаалах хэрэгслүүд: Хаалт, агааржуулагч, автомат хяналт, дохиолол, алсын удирдлага аюулгүй байдлын тэмдэгүүд
  10. Хэт улаан туяаны цацрагаас хамгаалах хэрэгслүүд: Хаалт, битүүмжлэх төхөөрөмж, дулаан тусгаарлагч, агааржуулагч, автомат хяналт, дохиолол, алсын удирдлага, аюулгүй байдлын тэмдэгүүд
  11. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах хэрэгслүүд: Халхлах, тусгаарлаүүд, автомат хяналт, дохиолол, тусгаарлах төхөөрөмж, хучилт, бүрхүүл, газардуулга, тэг холболт, автоматаар салгах төхөөрөмж, Потенциалыг тэнцүүлэх, хүчдэлийг бууруулах төхөөрөмж, алсын удирдлага, гал хамгаалагч, аянга зохицуулагч, аюулгүй байдлын тэмдэгүүд
  12. Цахилгаан цэнэгээс хамгаалах хэрэгслүүд: Газардуулга, агаар чийглэх, төхөөрөмж, цахилгаанжилтын эсрэг хучилт, статистик, цэнэг арилгагч
  13. Химийн хүчин зүйлээс хамгаалах хэрэгслүүд: Хаалт, автомат дохиолол, битүүмжлэх төхөөрөмж, агааржуулагч, аюулгүй байдлын тэмдэгүүд
  14. Биологийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах хэрэгслүүд: Ариутгах, халдвар арилгах, хортон шавьж устгах төхөөрөмж, хаалт, битүүмжлэх төхөөрөмж, агааржуулагч, агаар цэвэрлэгч, аюулгүй байдлын тэмдэгүүд
  15. Гэрэлтүүлгийг хэвийн байлгах, хамгаалах хэрэгслүүд: Гэрэл үүсгэгч, гэрэлтүүлгийн төхөөрөмж, гэрэл оруулах зай “цонх” , гэрлийн шүүлтүүр, гэрлийн шууд тусгалаас хамгаалах төхөөрөмж

Тусгай хамгаалах хэрэгсэл

Тусгай хамгаалах хэрэгсэл гэж хувь хүн, тодорхой эрхтэн системийг үйлдвэрлэлийн тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалах зориулалтаар хэрэглэж байгаа тусгай хувцас, хэрэгслийг хэлнэ.

Тусгай хамгаалах хэрэгслийн ангилал:

  1. Хувийн хамгаалах хэрэгсэл
  2. Ажлын тусгай хувцас , хэрэгсэл:

Хувийн хамгаалах хэрэгслүүд:

1.Толгой хамгаалах хэрэгслүүд: дуулга, зөөлөвчтэй дугуй төмөр малгай, дугуй малгай, бүрх, шляп, алчуур

  1. Нүүр хамгаалах хэрэгслүүд: Нүүрэвч , баг
  2. Нүд хамгаалах хэрэгслүүд: Нүдний шил

4.Амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгслүүд: Хорт утааны баг, хошуувч, халуунаас хамгаалах хийтэй баг, дуулга

  1. Сонсголын эрхтэн хамгаалах хэрэгслүүд: Шуугианаас хамгаалах хэрэгсэл, дуулга, чихэвч, бөглөө
  2. Арьс хамгаалах хэрэгслүүд:Тос, угаах бодис, түрхлэг

7.Өндрөөс унахаас хамгаалах хэрэгсэл болон бусад хамгаалалтын хэрэгсэл

Ажлын тусгай хувцас хэрэгсэл

1.Ажлын тусгай хувцас: Комбинзон, хагас комбинзон, хүрэм /куртик/, өмд, халад, цув, дах, ханцуйвч, хантааз, хормогч

  1. Гар хамгаалах хэрэгслүүд: Хоёр хуруутай бээлий, гурван хуруутай бээлий, таван хуруутай бээлий
  2. Тусгаарлагч тусгай гутал: Түрүүтэй гутал, хагас түрүүтэй гутал, ботинк, хагас ботинк,эсгий гутал, улавч, углааш, бакал

04

 

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.