Дэлхийн гэр бүлийн өдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах гэр бүлийн тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө.

Дэлхийн гэр бүлийн өдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах гэр бүлийн тэмцээнд Багануур ХК, Багануур Дулааны станц ТӨХК,Боловсрол Цогцолбор сургууль, Гүн галуутай Цогцолбор сургууль, 125-р сургууль, 139-р цэцэрлэг, 193-р цэцэрлэг, 194-р цэцэрлэг, 3-р хорооны иргэдийн баг, ЦДҮС ТӨХК, Эрүүл мэндийн төв зэрэг 18 байгууллага, аж ахуй нэгжийн 130 гаруй тамирчид гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт оролцсоноос
• 1-р байранд Б.Батцоож ахлагчтай 3-р хорооны иргэдийн баг
• 2-р байранд А.Болорбаатар ахлагчтай Эрүүл мэндийн төвийн баг
• 3-р байранд М.Мөнхманлай ахлагчтай Багануур Дулааны станц ТӨХК-ийн багууд тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиар шагнуулсан.
Тэмцээний шилдэгүүдийг мөн шалгаруулсан бөгөөд
• Шилдэг тамирчин хүүхдээр ЭМТ-ийн А.Болорбаатар
• Шилдэг тамирчин хосоор Багануур ХК-ийн Б.Батдоржийн гэр бүл
• Шилдэг спортлог гэр бүлээр 3-р хорооны Б.Батцоожийн гэр бүл тус тус шалгарсан.
Цаашид тус тэмцээнийг хүүхэд, гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн бат бэх холбоо харилцааг сайжруулахаар жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна.

13268562_1621624441490122_7572190013373651558_o

13308177_1621624498156783_4559891733158042920_o

13320788_1621624518156781_2136649244258562260_o

13327631_1621639488155284_957005283129510350_n

13331076_1621624581490108_5842469926913483754_n