Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулан “Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох” зөвлөмж

1.Та бүхнийг хүнсний үйлдвэрлэлд заавал мөрдөх стандартад заасны дагуу бялууг 0-60С-д 48 цагаас илүүгүй хугацаагаар, төрөл бүрийн хиам, зайдасыг нэр төрөл, савлагааны төрлөөс шалтгаалан 0-120С-д, өндөг, кимчиг 0-80С-д, жимс жимсгэнийг 0-100С-д хадгалсан бүтээгдэхүүнийг сонгох, мөн хүүхдийн бэлгэнд орсон хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн он сарыг харж авах, худалдаалах, хоолны хордлого хордлогот халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
2. Та хүнсээ сонгохдоо тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан талаарх мэргэжлийн байгууллагаас олгосон шинжилгээний дүгнэлтийн бичгийг үзэж худалдан авалт хийх
3. Түргэн гэмтэх бүтээгдэхүүн /мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, майонез, хиам, бүх төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн, бялуу, нарийн боов зэрэг/-ийг хадгалалтын зохих горимд буюу хөргөгч, хөргүүрт хадгалж байгаагаас сонголтоо хийх
4. Бүтээгдэхүүний хаяг шошгололтод хадгалах хугацаа, нөхцөл, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, жин, орц, хэрэглэх заавар, үйдвэрлэсэн байгууллагын нэр, хаяг бүрэн бичигдсэн эсэхийг сайтар анхаарах.
Ингэснээр та хуурамч болон чанаргүй бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэгдэнэ.
5. Үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй, бүдгэрч арилсан, бүтээгдэхүүний хадгалах хэм зөрчигдсөн болон хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй, үйлдвэрлэсэн бялуу, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх
6. Хүүхдийн бэлгийг сонгохдоо хаяг шошго чанарыг сайтар харж үзэж авах
7. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд /ил задгай газар, гэрийн нөхцөлд/ болон ажлын байрны цэвэрлэгээ, эмх цэгц, зохион байгуулалт, үйлчилгээний соёл хангалтгүй байгаа худалдаа, үйлчилгээний газруудад үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй.
Хэрэглэгч та бүхнийг хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго дээрх хадгалалтын хугацааг анхаарч баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүнийг сонгож байхыг зөвлөж байна.

5