“ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО” ҮЗЭСГЭЛЭНД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Багануур дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Хүүхдийн холбоо, ДЗОУБ-н Багануур ОНХХ-тэй хамтран Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хүүхэд залуус, эцэг, эхчүүдэд сурталчлан, таниулах зорилготойгоор “Хөгжлийн харандаа” экспог зохион байгуулна.

“Хөгжлийн харандаа” экспо
Энэ өдөр дүүрэгт ажиллаж буй хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, гадаад хэлний сургалтын төв, урлаг соёлын дугуйлан, спортын секцүүд, Хүүхдийн хөгжлийн клубууд, Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хүүхдэд чиглэсэн үйлчилгээ явуулдаг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, эдийн засаг, спортын байгууллагууд хүүхдэд нээлттэй хөнгөлөлттэй уян хатан нөхцөлтэйгээр үйлчилгээ үзүүлэх болно.

“Хөгжлийн харандаа” экспог 2016 оны 05 сарын 28 өдөр 12:00-18:00 цагийн хооронд Их зохиолч Д.Нацагдоржийн төв талбайд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Та бүхэн өргөнөөр үйлчлүүлж, өөрт хэрэгцээтэй зөвлөгөө мэдээллийг нэг дороос авах боломжтой.

13310406_1620259891626577_1318967842585758034_n

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ