Би цахилгааны зардлаа бага ч болов хэмнэхийг хүсч байна. Харин та…?

a0dd27e21e6f81756070e58776f61c97d8a7c551Бид тогны мөнгө их гарлаа гэцгээдэг. Өдөр бүр ашиглаж байгаа цахилгаан хэрэгслээ цөөлөх үү эсвэл хэрэглээгээ хэмнэх үү? Миний хувьд телевизор, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машингүйгээр амьдарч үл барах бөгөөд гар утас цэнэггүй байхыг бүр ч тэвчихгүй. Тэгэхээр хэрэглээгээ хэмнэж, зардлаа бууруулах гэдэгтэй санал нийлнэ. Харин хэрхэн хэмнэх талаар жаал судалж үзлээ. Гэтэл их энгийн аргууд байдагийг олж мэдээд уншигч та бүхэнтэй хуваалцмаар санагдав.   Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд бид яах ёстой вэ?

Үүний тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвшихзэрэгалхмуудыгхийхэд л хангалттай. Цахилгаан хэрэгслийн зөв ашиглалт гэж яг юуг хэлээд байгаа талаар жишээтэй тайлбарлая.

Ашиглахгүй байгаа ч разеткадзалгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. Залгуурт залгаатай байдаг гар утасны цэнэглэгч, удирдлагаар нь унтраагаад улаан гэрэлтэй үлдээдэг зурагт айл бүрт байгаа, энэ бол энгийн жишээ. Унтраасан ч гэсэн залгуур нь цахилгааны тэжээлдхолбогдсон болохоор цахилгаан хэрэглэсээр байдаг гэнэ.Харин энэхүү ямар ч ашиггүй үрэлгэн байдлыг зогсооволөрхийн хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломж бидэнд байна.

Мөн цахилгаанхэрэглээгээ хянаж,өрхийн зардлаа хэмнэхэнгийн аргуудбайдагийг амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.

Цахилгаан чийдэн – Тогбага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэйчийдэннь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээсашиглалтын хугацаа нь 8 дахин уртдээр ньтогийг 60 хувиарбага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.
Цонх – Шилийг цэвэрхэн тунгалагбайлгаж,байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиархэмнэнэ.

Хоолны сав– Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуунь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэнбайх нь цахилгааныг  70%хүртэлхувиар хэмнэнэ.

Тоос сорогч– Тоос сорогчийнчадалих байх нь чухал биштул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыгсонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвалтоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тогхэмнэнэ.Богино долгионы зуух–Энэ зуухыг бага хэмжээний хүнс бэлтгэж, боловсруулахад ашигладагбөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдагбайна. Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмдхагасцаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийхнь бас л хэмнэлт.
Хөргөгч – Ам бүлийн хэрэгцээндээтаарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулаххэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмдхүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалганьсайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй.

Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх! Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтайойр байлгахнь эрчим хүч их зарцуулахад хүргэдэгбайна. Жишээньхөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаггэнэ.

Индүү- Хувцаснуудаанэг дор,халуунытохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулжиндүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.

Мэдээлэл холбооны хэрэгслүүд– Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасандаруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах ньтогондхэмнэлттэй. Жишээнь: Зурагтыг 21 цагийн турш“standby”буюу улаан гэрэлтэй байлгах ньгурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдагбайна.

Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаатодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур нэг кВт.цаг цахилгааныг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл 44 төгрөг /НӨАТ-тай/-өөр,  өглөөний 06:00 цагаас оройн 21:00 хүртэл 92 төгрөг 40 мөнгө /НӨАТ-тай/-өөр тус тус тооцдог. Харин механик буюу хар тоолуур нь нэг кВт.цаг цахилгааныг өдөр шөнийн аль ч цагт 92 төгрөг 40 мөнгөөр тогтмол тооцдог.

Илүү ойлгомжтой болгохын тулд тарифт электрон тоолууртай, 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй өрхийн тооцоог жишээ болгон бодъё. Сарын дундаж цахилгааны хэрэглээ нь 200 кВт.цаг байх бөгөөд нийт хэрэглээний 70хувь буюу 140 кВт.цаг цахилгааныг өдрийн цагаар, үлдсэн 30 хувь буюу 60 кВт.цагийг шөнө хэрэглэсэн гэж үзвэл тухайн сарын өдрийн хэрэглээний зардал 12396, шөнийн хэрэглээ нь 2640, нийт 15036 төгрөг болж байна. Хэрэв дээрх 200 кВт.цаг хэрэглээг хар тоолуураар тооцвол 18480 төгрөг болох юм. Үр дүн нь 3444 төгрөг буюу 18,6 хувийн хэмнэлт. Үүнийгээ жилээр бодвол 41328 төгрөг болно. Энэ өрх цахилгаан хэрэгслүүдээ зөв ашигладаг бол ахиад ч хэмнэлт хийх боломж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тог их иддэгиндүү, тоос сорогч, угаалгын машин зэргээоройн 21 цагаас хойш ашиглах юм бол өдөр шөнийн тарифт тоолуурын ашгийг дахин гаргана.

Тарифт электрон тоолуурыг 8 жил тутамд нэг удаа 8470 төгрөгөөр баталгаажуулдаг бол хар тоолуурын баталгаат хугацаа 3 жил, баталгаажуулалт нь  4510 төгрөг байдаг. Хар тоолуурыг 13530 төгрөгөөр 3 удаа баталгаажуулах хугацаанд  электрон тоолуурыг нэг л удаа 8470 төгрөгөөр баталгаажуулах нь хэмнэлт биш гэж үү.

Энгийн мэт боловч энэ зөвлөгөөг туршаад үзээрэй. Цахилгааны зардал мэдэгдэхүйц хэмнэгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

ШУТИС-ийн ЭХИС-ийн төгсөх курсын оюутан А.АНАНД

Comments Closed

Comments are closed.