Эх үрсийн баярыг угтан Багануур дүүргийн хүнсний худалдаа эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Эх үрсийн баярыг угтан хүнсний худалдаа эрхлэгч нарт нийтийг хамарсан хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай зөвлөмж сэрэмжлүүлэг өгөх зорилгоор сургалтыг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг нар хамтран 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар “Эрүүл ахуйн зохистой дадал”-ыг хэвшүүлэх нь, “Эх үрсийн баярын үеэр хүнсний худалдаа эрхлэгчдийн анхаарах асуудал”, “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ны тухай, “Хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээллийн тухай”, 1.11 Худалдаалах үйл ажилллагааг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас”-ыг сурталчлах зэрэг чиглэлээр мэдээлэл өглөө.

DSC_7330 DSC_7334 DSC_7338 DSC_7342 DSC_7344 DSC_7347 DSC_7354 DSC_7360