Суурин үхрийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангая”сэдэвт сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 2016 онд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, байгууллагын сургалт хийх хөтөлбөр”-ийн дагуу Багануур дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах суурин үхрийн өрхийн 4 аж ахуйн иргэнд 2016 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдөр Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Баясгалан холбогдох хууль, дүрэм, журам, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэглээ, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт, худалдаалалт, хяналтын хуудсаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор сургалтыг зохион байгууллаа.
Суурин үхрийн аж ахуйд тавигдах шаардлага, аж ахуй, өрх нь малын өвчлөл, бруцеллёз, сүрьеэ, сохор догол өвчний шинжилгээнд хамрагдсан тухай нэг бүрчлэн бүртгэсэн бүртгэлийн журналтай, сүүлийн 3-с доошгүй жилээр хөтлөсөн байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдлэг, мэдээлэл өгсөн сургалт боллоо.

1 2