“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмж

 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг дүүргийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  салбар зөвлөл,  Засаг даргын Тамгын газар, дүүргийн Прокурорын газар,  Цагдаагийн  хэлтэс  хамтран 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус дүүрэгт  зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд  дүүргийн нутгийн захиргаа, хууль,  хяналтын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, хөршийн хяналтын бүлгийн төлөөлөл зэрэг  нийт  200 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс  дүүргийн  хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажилд   төр  захиргаа, хууль хяналтын байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, тэдний хамтын ажиллагааг сайжруулах,  нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн   2015 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан  “Хөршийн хяналт хөтөлбөр”-н хэрэгжилтийг сайжруулах зорилгоор   дараах ЗӨВЛӨМЖ-ийг гарган хүргүүлж байна. Үүнд:

Дүүргийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

 зохицуулах салбар  зөвлөлд:

 

  1. “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон, гэмт хэрэг зөрчилгүй орчин бүрдүүлэх”

аяныг дүүргийн  ерөнхий боловсролын сургууль,  орон нутагт  үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулан шалгаруулж урамшуулах ажлыг зохион байгуулах

  1. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдож

байгаа иргэдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй Монголын төлөө”  үндэсний сүлжээтэй хамтран  тодорхой арга хэмжээ зохиох

  1. Гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд дэвшилтэт техник, технологи зарим

гадаадын орнуудын туршлагыг нэвтрүүлэхэд  шаардагдах зардлыг жил бүр төсөвт тусгуулж шийдвэрлэж байх.

  1. Архи зардаг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийг багасгах асуудлыг судлах
  2. Зөвлөмжийн биелэлтийг нэгтгэн мэдээлнэ.

Дүүргийн  Засаг даргын Тамгын газарт

 

  1. Дүүргийн Засаг даргатай байгуулж байгаа  удирдлагуудын Үр дүнгийн гэрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хөтөлбөр, төлөвлөгөөний үр дүнг тооцдог байх багц заалт оруулах
  2. Хөршийн хяналт хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулж, орц, гудамжны ахлагчаар ажиллах иргэдийн нэрсийг СӨХ болон хэсгийн ахлагч нартай хамтран  гаргаж, урамшуулал олгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх
  3. Хороодтой хамтран “Сайн хөрш” арга хэмжээг зохион байгуулах
  4. ГХУС чиглэлээр холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай нягт хамтарч ажиллах
  5. Нийгмийн хэв журам зөрчих явдлыг бууруулах зорилгоор хүүхэд, залуучуудад соёл хүмүүжил, амьдралын зөв хэв маягийн талаархи мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагуудтай хамтран хэвлэл мэдээллийн хэрэгслээр  тогтмол сурталчлах ажлыг зохион байгуулах.
  6. Зөвлөмжийн биелэлтийг хагас, бүтэн жилд дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын салбар зөвлөл”-д ирүүлнэ.

Дүүргийн Прокурорын газар,  Цагдаагийн хэлтэст:

  1. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг

жил бүр судалж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  салбар зөвлөлд танилцуулж холбогдох шийдвэр гаргуулж байх.

  1. Хуулийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг зохион байгуулж үр дүнг танилцуулж байх.

  1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мансууруулах болон ахуйн хэрэглээний хийн газ үнэрлэх, бие биенээ дарамталж дээрэлхэх, гар утас эд зүйлийг дээрэмдэх, булаах байдал далд хэлбэртэй оршиж байгаад анхаарч   сурагчдын эцэг, эхтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй  зохион байгуулах.
  2. Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцад иргэдтэй

хүндэтгэлтэй харьцах хуулиар хүлээсэн үүрэг, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх.

  1. “Архи мансуурлын эсрэг ассоциаци” төрийн бус байгууллатай хамтран архинаас хамааралтай иргэдэд яриа, таниулга хийх ажлыг төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
  2. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Нийтийн эргүүл”-д татан оролцуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох
  3. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон , эрүүлжүүлэгдсэн иргэдийн судалгааг албан байгууллага, хороогоор нь гаргаж, дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр танилцуулах ажлыг зохион байгуулах
  4. Малын хулгайтай тэмцэх ажлыг хороод, олон нийтийн байцаагч, иргэдтэй хамтран хийх
  5. Зөвлөмжийн биелэлтийг хагас, бүтэн жилд дүүргийн “Гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх ажлын салбар зөвлөл”-д ирүүлнэ.

Аж ахуйн нэгж,  байгууллагуудад:

 

  1. Стандартчилал хэмжил зүйн газраас 2013 онд баталсан “Барилга, орон

сууц, гудамж талбайд тавих хяналтын камер ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартын дагуу   шаардлага хангасан камерыг байгууллага дээрээ байршуулах  ажлыг зохион байгуулах

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын  удирдлагууд  гэмт хэрэгтэй

тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагч нарт камерын бичлэгийг ашиглуулах боломжийг хангаж ажиллах

  1. Байгууллагын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг жилд хоёроос доошгүй зохион байгуулж, үр дүнг тооцож байх.
  2. Байгууллагын орчинд иргэдэд гэм хор, эрсдэл учруулж болзошгүй хүчин зүйлүүдийг арилгах чиглэлээр тогтмол хяналт тавьж,  холбогдох арга хэмжээ авч ажиллах.
  3. Байгууллагын эргэн тойронд 50 м радиуст гэрэлтүүлэг хийх ажлыг зохион байгуулах.
  4. Зөвлөмжийн биелэлтийг хагас, бүтэн жилд дүүргийн “Гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх ажлын салбар зөвлөл”-д ирүүлнэ.

Иргэдэд:

  1. Өөрийн болон хөршийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд онцгой анхаарч, тэмдэг тэмдэглэгээжүүлэх арга зүйд суралцах, сонор сэрэмжийг дээшлүүлэх.
  2. Аюулгүй орчин бий болгох, амгалан тайван байдлыг хангахад чиглэсэн зохион байгуулалттай нийгмийн сүлжээ, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож дэмжих.
  3. Гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг боломжтой хэлбэрээр баримтжуулж цагдаагийн байгууллагад мэдээлэх
  4. Бусдад гэм хор учруулах, бусдын аюулгүй , амгалан тайван байдлыг алдагдуулахад хүргэх болон амьдарч буй орчиндоо зөрчил үүсгэх аливаа зан үйл, үйлдлээс татгалзах

 

Leave a Reply