“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр”

4 сарын 30 буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдрийг 10 дах жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан бөгөөд энэ үйлст 2001 оноос улс орнууд нэгдэн дэлхий нийтээрээ, Монгол улс 2006 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.

Энэхүү өдрийг сурталчилан таниулах зорилгоор 2016 оны 4-р сарын 30-наас 5 сарын 25-ны хооронд ” Хүүхэд хамгааллын сарын аян” өрнүүлж, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга сэдвээр сургалт нөлөөллийн ажлууд зохион байгуулагдана.

13087312_1604870056498894_1855686301712094812_n

0001

 

 

001

Untitled-1

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Leave a Reply